Пежо
From Wikipedia, the free encyclopedia
Пежо (францаар: Peugeot, Франц: pøʒo) нь францын автомашин үйлдвэрлэгч ба 1891 онд анх цувралаар үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн хамгийн эртний бөгөөд өнөөдрийг хүртэл оршин тогтнож буй алдартай автомашины марк юм. Ситроэний хамтаар Пежо нь ПСА группэд харьяалагддаг. Пежо нь тээврийн хэрэгслээс гадна унадаг дугуй, ахуйн хэрэглээнд зориулсан багаж болон төхөөрөмж, барилгын аж үйлдвэрт зориулан тээрэм буюу бутлуурын үйлдвэр, цаашлаад хоол амтлагч халуун ногооны бутлагч зэргийг үйлдвэрлэдэг. Өнөөдөр Пежо мотоцикл гэх нэртэй Пежогийн мотоциклийн үйлдвэр нь 1926 оноос хойш бие даасан тусдаа компани болон салан гарчээ.
Peugeot Пежо | |
---|---|
![]() | |
Эрх зүйн хэлбэр | Groupe PSA-н охин компани |
ISIN | vorhan nicht vorhan den |
Үүсгэн байгуулагдсан | 1810 он |
Төв байр | Парис, Франц |
Удирдлага | Винсент Рамбуд (ТУЗ-ийн ерөнхий захирал, 2010 оноос хойш) |
Салбар | Автомашины аж үйлдвэр |
Цахим хуудас | www.peugeot.com |
Пежо үндсэн үйлдвэрийн байраа 1912 онд францын Сошо хотод нээжээ. Үүнээс гадна францын Мюлуз, Пуасси, Рен зэрэг хотуудад салбар үйлдвэртэй. Түүнчлэн гадаадад Португал, Испани, Словак, Чех, Аргентин зэрэг улсуудад үйл ажиллагаа эрхлэх буюу үйлдвэрлэл явуулдаг.
1891 онд автомашин үйлдвэрлэж эхэлсэнээс хойш дэлхий даяар нийт 50 сая гаран тээврийн хэрэгсэл үйлдвэрлэжээ. Пежогийн 50 сая даxь автомашин нь Пежо 308 гэсэн загварын автомашин байв. Пежогийн үйлдвэрлэсэн автомашинууд нь европод хамгийн их борлуулалттай автомашины загварт ордог.