Пинк Флойд
From Wikipedia, the free encyclopedia
Пинк Флойд / Pink Floyd/ -Британий гайхамшигтай уран бүтээлүүдээрээ ХХ зууны хөгжмийн түүхэнд агуу байр суурийг эзэлдэг хамтлаг. 1996 онд Рок-н-Роллын Алдрын Танхимд тод үсгээр бичигдсэн бол, 2005 онд Британийн Хөгжмийн Алдрын Танхимд залагджээ. 2013 оны байдлаар тус хамтлаг дэлхий даяар 250 сая гаруй бичлэг, түүний дотор АНУ-д 74,5 сая бичлэг борлуулсан мөн арилжааны амжилттай хамтлаг ажээ.
Пинк Флойд Pink Floyd | ||
---|---|---|
Пинк Флойд, 1973 он | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Гарал | Лондон | |
Жанр | Арт рок, Психоделик рок, Спэйс рок, Прогрессив рок | |
Үүссэн | 1965 он[1] | |
Тарсан | 2015 он[2] | |
Цахим хуудас | www.pinkfloyd.com | |
Анх байгуулсан гишүүд | ||
Сид Барретт (1968 он хүртэл, 2006 онд нас барсан) | ||
Дуучин, аргил гитар | Рожер Уотерс (1985 он хүртэл) | |
Дуучин, киборд | Ричард Райт (1979, 1993 он хүртэл – 2008 онд нас барсан) | |
Бөмбөрчин | Ник Мэсон | |
Сүүлийн гишүүд | ||
Дуучин, гитар, аргил гитар, киборд | Дэвид Гилмор (1968 оноос хойш) | |
Бөмбөрчин | Ник Мэсон |
MSNBC буюу АНУ-ын Үндэсний кабелийн сувгийн 2004 онд гаргасан "Бүх цаг үеийн Шилдэг-10 рок хамтлаг" жагсаалтад Pink Floyd хамтлаг 8-р байранд орсон бол Роллинг Стоун сэтгүүл "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 уран бүтээлчид" жагсаалтын 51-р байранд нэрлэсэн байна.
1995 онд тэд Грэммийн шилдэг “Рок хөгжмийн зэмсгийн гүйцэтгэл” шагналыг "Marooned" хөгжмийн найруулгадаа хүртэж байв. 2008 онд Шведийн хаан Карл XVI Густаф орчин үеийн хөгжимд оруулсан тэдний хувь нэмрийг үнэлж хөгжмийн “Алтан гадас” шагналыг Pink Floyd хамтлагт олгожээ.