Райан Гиггз
Уэйлсийн хөлбөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Райан Жозеф ГиггзOBE[1] (Англи: Ryan Joseph Giggs, 1973 оны арваннэгдүгээр сарын 29-нд төрсөн) нь Уэльсийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед багтай бүхий л амьдралаа холбосон домогт тоглогч юм.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Райан Жозеф Гиггз | ||
Өндөр | 5 ft 11 in (1.80 m) | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Юнайтед | ||
Дугаар | 11 | ||
Өсвөрийн баг | |||
1985–1987 | Манчестер Сити | ||
1987–1990 | Манчестер Юнайтед | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1990– | Манчестер Юнайтед | 600 | (109) |
Шигшээ баг | |||
1990 | Уэльс (21-ээс доошхи нас) | 1 | (0) |
1991–2007 | Уэльс | 64 | (12) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 22:13, 2011 оны 1 сарын 4 (UTC). † Гараа (Гоол). |
Гиггз нь Английн хөлбөмбөгийн хэд хэдэн түүхэн амжилтыг тогтоосон тоглогч билээ. 2009 оны тавдугаар сарын 16-нд тэргүүн лигийн 11 дэх түрүүгээ авсанаараа анхны түүхэн тоглогч болж байв. Гиггз идэр насандаа «Английн Оны шилдэг Залуу тоглогчийн» шагналыг хоёр удаа хүртэхдээ дараалан хүртсэн нь (1992 болон 1993 он), түүнчлэн 1992 оноос зохион байгуулагдах болсон Премьер лигийн бүхий л улирлын тоглолтуудад оролцон, улирал алгасалгүй гоолдсон цорын ганц тоглогч болсон билээ.
Гиггз сүүлийн 20 жилд зохиогдсон дотоодын болон тив хоорондын томоохон тэмцээнүүдэд бүгдэд нь оролцсон тул түүнтэйгээ хамтатгаад УЕФА Аваргуудын Лигийн 11 улирлын тэмцээнд оролцсон анхны тоглогч болсоныг нь үнэлэн «Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос» 2007 онд түүнийг «зууны шилдэг багийн бүрэлдэхүүнд» нэрлэсэн юм.[2] Юнайтедийн бүрэлдэхүүнд лигт 11 түрүүлсэнээс гадна «Лигийн цомд» гурвантаа түрүүлсэн гэх амжилтаараа мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм. 2008 оны тавдугаар сарын 21-нд болсон 2008 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын үеэр Гиггз сэр Бобби Чарльтоны Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнд хийсэн 758 гарааны тоог давж байв.[3]
Тэрээр Уэльсийн шигшээ багт 1991-2007 оны хооронд тоглож байсан бөгөөд 2007 оны зургаадугаар сарын 2-нд зодог тайлж шигшээ багаасаа хамгийн эрт зодог тайлсан тоглогчоор нэрлэгдэж байсан гэх мэт Гиггзтэй холбоотой бахархмаар болон сонин содон амжилтууд, үзүүлэлтүүд олон бий.