Савагт ариан, Aegolius funereus, нь ихэнх зүйлийн шар шувууд багтах Strigidae бүлэгт хамрах жижиг шувуу болно.

Quick Facts Савагт ариан, Ховордолтын зэрэглэл ...
Савагт ариан
Thumb

Ховордолтын зэрэглэл
Thumb
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Strigiformes
Овог: Strigidae
Төрөл: Aegolius
Зүйл: A. funereus
Латин нэр
Aegolius funereus
(Линней, 1758)
Дэд зүйлүүд

Aegolius funereus beickianus
Aegolius funereus caucasicus
Aegolius funereus funereus
Aegolius funereus magnus
Aegolius funereus pallens
Aegolius funereus richardsoni
Aegolius funereus sibiricus

Close
Thumb
Aegolius funereus funereus

Энэхүү шар шувуу нь Еврази болон Хойд Америкийн шилмүүст ой хөвч, Альпийн нуруу, Хадат ууланд тархан нутагладаг. Модны хонгил нүхэнд үүрлэн 3-6 өндөг гаргана.

Савагт ариан нүүдлийн шувуу биш ч, зарим хэсэг нь намар болоход өмнө зүгт нүүдэллэдэг аж.

Идэш тэжээл

Тэд голдуу оготно зэрэг мэрэгч, хөхтөн, шувуу зэргээр хооллох ба зарим шавьж иднэ. Шөнийн амьдралтай ч, хойд зүгт нутаглах зарим нь зуны богино шөнөөс шалтгаалан өдөр ангуучлахад хүрдэг байна.

Гадаад төрх

Савагт ариан 22-27 см урт, далавчаа дэлгэхэд 50-62 см, ар нуруун хэсэг нь бор, дал мөр хэсэгт цагаан цоохор өдтэй. Том толгой, шар нүдтэй ба хүчирхэг шулуун нисэлттэй юм. Залуу шар шувууд нь шоколадан бор өнгөтэй байдаг.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Савагт ариан – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Aegolius funereus – Викимедиа дуу дүрсний сан
  • Tengmalm's Owl videos, photos & sounds on the Internet Bird Collection
  • "Aegolius funereus". Integrated Taxonomic Information System.
  • Images at www.naturlichter.com
  • Aegolius funereus Байгаль хамгаалах олон улсын холбооны ховор зүйлүүдийн улаан номд 2008. Бүртгэлд оруулсан: BirdLife International, 2008. Хандсан 2009 оны нэгдүгээр сарын 31.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.