Самюэль Это'о
Камеруны хөлбөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Самюэль Это'о (хүү) (Франц: Samuel Eto'o fils, 1981 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн) нь Камеруны хөлбөмбөгчин бөгөөд Италийн хөлбөмбөгийн лигийн Интернационале баг болон Камеруны шигшээ багийн довтлогчоор тоглодог. Тэрээр шигшээ багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй.[2] Испанийн харьяалалтай Это'о «Хажи Спортын ахлах сургуулиас» бэлтгэгдэн гарчээ.[3]
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Самюэль Это'о (хүү) | ||
Өндөр | 1.79 м[1] | ||
Байрлал | Довтлогч | ||
Өсвөрийн баг | |||
Хажи Спортын ахлах сургууль | |||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1997–2000 | Реал Мадрид | 3 | (0) |
1997–1998 | → Леганьес | 28 | (3) |
1999 | → Эспаньол | 0 | (0) |
2000 | → Мальорка | 13 | (6) |
2000–2004 | Мальорка | 133 | (54) |
2004–2009 | Барселона | 145 | (108) |
2009–2011 | Интернационале | 58 | (31) |
Шигшээ баг‡ | |||
2000 | Камеруны шигшээ баг (23-аас доош нас) | 6 | (1) |
1996–2014 | Камерун | 101 | (52) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 3 сарын 6. † Гараа (Гоол). |
Это'о нь Барселона багийн бүрэлдэхүүнд таван улирал тоглохдоо 108 гоолыг хийж Ла Лигт тоглодог Африкийн төлөөлөгчдийг тэрүүлдэг билээ.[4] Түүнчлэн 2010 онд «Трибль» буюу Испани болон Италийн лиг, лигийн цом ба УЕФА Аваргуудын Лиг зэрэг гурван тэмцээнд Барселона, Интернационале багуудад байхдаа тус бүр түрүүлсэн ховор амжилтын эзэн болсон бөгөөд Сиднейн олимпийн аварга юм.
2021 оны 9 -р сард Самуэль Это Камеруны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв.