From Wikipedia, the free encyclopedia
Сергей Владимирович Ильюшин (1894 оны гуравдугаар сарын 30 - 1977 оны хоёрдугаар сарын 9) нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч байсан ба «Ильюшин» нисэх загварын товчоог үүсгэн байгуулагч юм.
Сергей Ильюшин | |
---|---|
Төрсөн | Сергей Владимирович Ильюшин 1894 оны 3 сарын 30 Дилялево тосгон, Хаант Орос Улс |
Үндэстэн | Зөвлөлт Холбоот Улс |
Ажил | Нисэх хүчний инженер |
Байгууллага | Ильюшиний нисэх онгоцны загварын товчоо |
Юугаараа алдаршсан | Нисэх онгоцны загвар |
Олон танигдсан бүтээл | ИЛ-2, ИЛ-4, ИЛ-18, ИЛ-62 |
Ильюшин Оросын Хаант Улсын «Дилялево» тосгонд мэндэлсэн бөгөөд 1910 онд нисэх хүчний салбарыг туйлаас сонирхон суралцаж, Дэлхийн I дайнд нисгэгчээр оролцож байв. 1926 онд Агаарын цэргийн академийг төгсөн инженерийн мэргэжил эзэмшсэн ба энэ үеэс нисэх онгоц зохион бүтээх ажилд шаргуу хөдөлмөрлөсөн байна. Түүний бүтээсэн «Ильюшин ИЛ-2» болон «Ильюшин ИЛ-4» хэмээх байлдааны нисэх онгоцууд Дэлхийн II дайнд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Дайны дараа «Ильюшин ИЛ-18» болон «Ильюшин ИЛ-62» загварын зорчигч тээврийн онгоцууд нь мөн л адил тайван цагийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан өдгөө ч үйлчилсээр байгаа юм.Монгол улсын агаарын хүчинд ч түүний зохион бүтээсэн 78 нэгж /ширхэг/ дайрагч онгоц ИЛ-2-ийг 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 нэгж /ширхэг/ Як-9 сөнөөгч онгоцны хамт Баянтүмэнд /одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан/ хүлээн авсан ба 1956 он гэхэд дээрх бүх онгоц зэвсэглэлээс хасагдсан байна. 1956 онд Иргэний агаарын тээвэрт зорчигч тээврийн Ил-14 онгоц 5 ширхэгийг ЗХУ-аас бэлгийн журмаар, 2 ширхэгийг Чехословак улсаас худалдан авч ашигласан ажээ.
Нэрт зохион бүтээгч, инженер Ильюшин 1977 онд зуурдаар таалал төгссөн бөгөөд «Новодевичьегийн оршуулгын газар» нутаглуулсан ажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.