Сидни Кросби
Канадын хоккейчин / From Wikipedia, the free encyclopedia
Сидни Патрик Кросби (Англи: Sidney Patrick Crosby, 1987 оны наймдугаар сарын 7-нд Нова Скоша хотод төрсөн) — Канадын хоккейчин бөгөөд Үндэсний хоккейн лигийн Питтсбург Пингвинз баг болон Канадын шигшээ багийн төвийн довтлогч юм.
Сидни Кросби ONS | |
---|---|
Кросби Үндэсний хоккейн лигийн 2012-13 оны улиралд.. | |
Төрсөн | 1987 оны 8 сарын 7 (1987-08-07) (36 настай) Канад, Нова Скоша |
Өндөр | 5 ft 0 in (1.52 м) |
Жин | 200 lb (91 kg; 14 st 4 lb) |
Байрлал | Төвийн довтлогч |
Цохилт | Зүүн |
ҮХЛ-ийн баг | Питтсбург Пингвинз |
Шигшээ баг | Канад |
ҮХЛ-ийн драфт | 1, 2005 Питтсбург Пингвинз[1] |
Замнал | 2005–одоо |
Тэрээр 2005 оны драфтаар одоогийн багтаа нэгдүгээр сонголтоор ирж анхны улиралаа хувийн зүгээс эрч хүчтэй эхэлж байв. ҮХЛ-ийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч Кросби 2006-2007 оны улиралд 120 оноо (36 оноо, 84 ашигтай дамжуулалт) цуглуулж[2][3] лигийн тэргүүн тоглогчид олгодог Арт Россын цомыг өргөхийн сацуу Үнэ цэнэтэй тоглогчид олгодог Хартын цом болон талбайн шүүгчидийн саналаар шилдэг тоглогчийн Лестер Пирсоны шагналыг нэмж хүртсэн гайхамшигтай амжилттай.[4]
Лигт амжилт гаргахын сацуу Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2005 онд дуудагдан залуучуудын дэлхийн аварга болсон бол 2006 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон байдаг. Тус тэмцээнд Кросби тун идэвхитэй тоглож мэргэн буучийн шагнал хүртсэн ч баг нь дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Кросбигийн идэвхитэй тоглолтын нөлөөгөөр Стэнлийн цомын төлөөх шувтаргын тоглолтонд хоёр удаа гарч ирсэний эхнийх нь 2008 онд Детройт Ред Уингз багтай хийсэн 2:4 цувралын харьцаагаар бүтэлгүйтсэн бол дараа улиралд даагаа нэхэн 4:3 харьцаагаар ялалт байгуулан түрүүлж байлаа.
Ванкуверын Өвлийн олимпын наадмын шувтаргын тоглолтонд АНУ-ын шигшээтэй таарахад Кроби нэмэлт цагт хожлын гоолыг оруулж байсан бол дөрвөн жилийн дараахь Сочийн шувтаргын тоглолтонд төгсгөлийн шайбыг оруулж байлаа.
Хураасан медаль
|
---|