Словенийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
From Wikipedia, the free encyclopedia
Словенийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Словени: Slovenska nogometna reprezentanca) нь Словени улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг бөгөөд 1920 онд байгуулагдсан Словенийн хөлбөмбөгийн холбооны (Словени: Nogometna zveza Slovenije) удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг. 1991 онд Югослав улс задран хуваагдахсаны дараахан буюу 1992 онд Словенийн шигшээ байгуулагдаж Олон Улсын хөлбөмбөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбоонд тус тус гишүүнээр элсэж анхны тоглолтоо хийж байжээ.
Словени | |||
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]] | |||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Словенийн хөлбөмбөгийн холбоо | ||
Дасгалжуулагч | Матьяж Кек | ||
Ахлагч | Роберт Корен | ||
Домогт тоглогч |
Златко Захович (80) | ||
Домогт мэргэн бууч |
Златко Захович (35) | ||
Чансаа (ФИФА) | 19 | ||
| |||
Анхны тоглолт Эстони 1–1 Словени (Таллин, Эстони; 1992 оны зургаадугаар сарын 3) | |||
Илт ялалт Оман 0–7 Словени (Маскат, Оман; 1999 оны хоёрдугаар сарын 8) | |||
Илт ялагдал Франц 5–0 Словени (Сен-Дени, Франц; 2002 оны аравдугаар сарын 12) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 2 (Анх: 2002) | ||
Амжилт | 1 дүгээр тойрог, 2002 болон 2010 | ||
Европын аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцоо | 1 (Анх: 2000) | ||
Амжилт | 1 дүгээр тойрог, 2000 |
Словенийн шигшээ багийн анхны томоохон тэмцээнд оролцохын тулд Украйны шигшээ багийг «плей-оффын» шатанд хожиж 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байсан ба тэмцээнд Югослав болон Норвегийн шигшээ багуудтай тэнцэж, Испанийн шигшээ багт 2-1 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлөж байжээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын плей-оффт Румыны шигшээ багийг хожиж, зургаан хожил, зургаан хожигдолтойгоор эрхээ авсан юм. Ингээд тэд хэсгийн тоглолтонд төдий л сайн тоглолт үзүүлэлгүй байсаар хасагдсан түүхтэй.
Цаашлаад 2006 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтанд ганцхан хожил авч эрхээ олж авч чадаагүй юм. Словенчүүдэд 1-0 харьцаагаар ялагдал хүлээсэн тэрхүү баг нь хожмоо аваргалсан Италийн шигшээ баг байлаа. Өмнө нь тус хоёр баг 1995 онд Евро-1996 тэмцээний сонгон шалгаруулалтанд 1-1 харьцаагаар тэнцэж байсан гэдэг. Харин 2009 оны арваннэгдүгээр сард Словенийн баг Оросын шигшээ багийг плей-оффын шатанд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялж 2010 оны ДАШТ-д оролцох эрхээ авч байсан билээ.[1]