Сток Сити
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Сток Сити баг (Англи: Stoke City Football Club) нь Английн Стаффордшир нутгийн «Сток-он-Трент» хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 1863 онд байгуулагдсан тус баг нь «дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн баг» гэдгээрээ Ноттс Каунти багийн дараа ордог.
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Сток Сити баг | ||
---|---|---|---|
Хоч нэр | «Ваар урлаачид» | ||
Байгуулагдсан | 1863 (Стокын цагаачид) | ||
Цэнгэлдэх хүрээлэн | Британия «Сток-он-Трент» хот (Багтаамж: 28,383) | ||
Ерөнхийлөгч | Питер Коатс | ||
Менежер | Тони Пулис | ||
Ахлагч | Райан Шоукросс | ||
Лиг | Championship (D2) | ||
2018/19 | 16 дүгээр байр | ||
| |||
Стокчүүдийн гэр 1997 онд нээгдсэн 28,384 хүний суудалтай (зориулалтын хуьвд 27,598) «Британия» цэнгэлдэх хүрээлэн бол анхны цэнгэлдэх хүрээлэн нь «Виктория Граунд» юм. Тэд энд 119 жил тогложээ. Стокчүүдийн хөгжөөн дэмжигчид Ваар урлаачид гэх хочийг өгсөн байх ба улаан-цагаан өнгөөр өмсгөлтэйгээр тоглолтонд оролцдог. Тэд английн хөлбөмбөгийн дээд лигт 1984-85 оны улирлаас хойш хорин нэгэн жилийн дараа буюу 2008 онд дэвшиж гарч ирсэн юм. Стокчүүдийн анхны томоохон тэмцээний цом нь 1972 оны «Лигийн цом» бөгөөд тэд тухайн аваргалахдаа Челси багийг 2–1 харьцаагаар хожиж байсан түүхтэй. 2006 оны тавдугаар сарын 22-нд Питер Коатс гэх эрхмийн мэдэлд очсон билээ.