Таван замын байлдаан
From Wikipedia, the free encyclopedia
Таван замын байлдаан- Монгол-хятадын хооронд 1912-1915 онуудад болсон дайныг хэлдэг бөгөөд Монголын тал Өвөр Монголын нутгийг хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол Хятадын тал Өвөр монголыг алдахгүй байх төдийгүй Богд Хаант Монгол Улсыг устган түүний нутгийг булаан эзлэх зорилготой байжээ. Энэ дайныг хятадад "Үхэр жилийн үймээн" гэж нэрлэдэг бөгөөд дайны үед хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтэлгүй болж ихэвчлэн ялагдаж байсан тул гүнзгийрүүлэн судалдаггүй бөгөөд эх сурвалжуудад ялагдлуудаа ялалт болгон хуурамчаар тэмдэглэсэн байдаг онцлогтой.
Таван замын тулаан | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд | |||||||||
Өвөр монголыг чөлөөлөх дайны үеийн монгол цэргүүд | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Богд Хаант Монгол Улс | Дундад иргэн улс | ||||||||
Удирдагчид | |||||||||
Манлайбаатар Дамдинсүрэн, бэйсийн зэрэг туслагч гүн Чимидцэрэн, дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав, дэд сайд бишрэлт бэйс Насан-Аривжих, сайд гүн Сономдорж, дэд түшмэл Зүтгэлт гүн Лаварын Сумъяа |
маршал Ван Хуайчин | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
Богд Хаант Монгол Улсын арми, Өвөр Монголын сайн дурын цэрэгийн ангиуд нийтдээ 10000 орчим цэрэг |
70000 цэрэг, янз бүрийн калибрийн 146 их буу , 80-90 пулемёт | ||||||||
Хохирол | |||||||||
алуулсан 400 орчим, олзлуулсан 60 шархадсан 48 |
алуулсан 3795, олзлуулсан 76 зөвхөн 3 тулалдаанд 4-8 их буу,410-аад их бууны сум, 7 пулемёт түүний 5000 сум, 1080 буу, 85600 ширхэг сум, 421 сэлэм олзлуулсан. |
Таван замын байлдааны үед Ховдын хязгаарыг хамгаалах Баруун Монгол буюу Шинжааныг хятадаас чөлөөлөх зорилгоор Богд хааны Засгийн газар Гурван замаар цэрэг хуваан оруулсан байна. Энэ тухай судалгаа бараг байдаггүй бөгөөд эх сурвалжуудад цөөн тооны мэдээлэл байдаг. Энэхүү таван замын байлдаанаас тусдаа явагдсан Монгол-хятадын дайныг Гурван замын байлдаан гэж нэрлэн оруулав.
Богд Хаант Монгол Улс байгуулагдаж зарлан тунхагласан явдалд Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав, Их зуу зэрэг 6 чуулган Хөх хотын Түмэдийн зүүн баруун гарын засаг Хар мөрний их мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн мөрний Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан дагаж баясахаа илэрхийлж, Нийслэл хүрээнээс цэрэг илгээж, Өвөр Монголыг бүхэлд нь Хятадын дарлалаас чөлөөлөхийг хүсэн гуйжээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 36 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Или мөрөн болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлсэн юм. Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, Сайдаар нь цэцэн хан аймагийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилсон.