Тегеран
From Wikipedia, the free encyclopedia
Тегеран [тэгэ-раань], ᠲᠸᠾᠷᠠᠨ (теhран) (персээр تهران – Tehrān, Техран) бол Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Мөн Тегеран мужийн төв болно.
Тегеран
تهران | |
---|---|
Цагийн зүүний дагуу: Азади цамхаг; Табиат гүүр болон Альборз; Үндэсний цэцэрлэгт хүрээлэн; Үндэсний музей; Хотын театр; Голестан ордон болон Милад цамхаг | |
Улс | Иран |
Муж | Тегеран |
Хошуу | Тегеран Рай Шемиранат |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Алиреза Закани |
• Хотын Зөвлөлийн дарга | Мехди Хамран |
Газар нутаг | |
• Хотын нутаг | 615 км2 (237 бээр2) |
• Бөөгнөрөл | 2,235 км2 (863 бээр2) |
Өндөр | 900 - 1,830 м (2,952 - 6,003 фут) |
Хүн ам | |
• Нягтрал | 11,800/км2 (31,000/бээр2) |
• Хотын нутаг | 9,039,000[4] |
• Бөөгнөрөл | 15,800,000[5] |
• Байр | 1-р байр |
Иргэдийн нэршил | Тегеранчууд |
Цагийн бүс | UTC+03:30 (ИРСЦ) |
Бүсийн дугаар | +98 21 |
Уур амьсгал | BSk |
Вэб сайт | tehran.ir |
Тегеран хот дагуултай (Том Тегеран) 13 гаруй сая хүрдэг байна. Тегеран хотод маш олон үндэстэн ястан амьдардаг байна. Хүн амын ихэнхи нь перс, азербайжан болон мазендеран үндэстнүүд ажээ.
XVIII зууны сүүлчээр Тегеран Ираны нийслэл болох үед 100 мянган хүн амтай байсан бөгөөд XX зууны турш хүн амын тоо маш хурдан өссөн байна.
Ираны ихэнх аж үйлдвэрүүд Тегеранд төвлөрдөг. Аж үйлдвэрүүд дотор автомашин, электроник, цахилгаан хэрэгсэл, цэрэг армийн зэвсэг, даавуу, элсэн чихэр, цемент, химийн бүтээгдэхүүн зэргийн үйлдвэрлэл орно. Эдгээрээс гадна хивс ба мебелийн худалдааны төв болдог. Тус хотын өмнөд хэсэгт газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг.
Тегеран нь Алборзийн нурууны хөлд байрладаг хот бөгөөд автозамын сүлжээ нь баруун азид тэргүүлэгчээр тооцогддог. Мөн улсынхаа төмөр замын сүлжээний төв юм. Тегеран хот нь Исфахан, Шираз, Табриз зэрэг бусад Ираны хотуудыг бодвол харьцангуй шинэ ч гэсэн олон тооны музей, урлагийн төв, ордны цогцолбор, соёлын төвүүдтэй.
XX зуунд Иран даяарх олон хүн Тегеран руу нүүсэн. Үүний ч улмаас олон үндэстэй, олон шашны хүмүүс Тегеранд амьдардаг бөгөөд олон тооны Исламын (Mosque), Христийн (Church), Иудейзмийн (Synagogue), Зороастризмын сүмүүд (Fire Temple) байдаг.
1943 онд Тегеран хотод ЗХУ, АНУ, Их Британи зэрэг гитлерийн эсрэг холбоотон улсуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт болсон гэдгээрээ алдартай.