Тел-Авив
From Wikipedia, the free encyclopedia
Тел-Авив-Яфо (еврей хэл. תֵּל־אָבִיב-יָפוֹ; араб. تل أبيب) буюу Тел-Авив нь 443,939 хүн амтай Израилын хоёр дахь том хот юм. Тус хот нь Израилын Газар дундын тэнгисийн эрэг дээр орших бөгөөд 51.8 квадрат километр газар нутгийг эзлэнэ. Мөн Гуш Дан нэртэй, 3.15 сая хүнтэй Израилын хамгийн том метрополи газар нутгийн хамгийн том, хамгийн их хүн амтай хот юм. Тел-Авив нь Израил улсын эдийн засаг болон технологийн төв юм.
Тел-Авив-Яфо
| |
---|---|
| |
Улс | Израил |
Дүүрэг | Тел-Авив |
Хотын бөөгнөрөл | Гуш-Дан |
Байгуулагдсан | 1909 оны 04-р сарын 11 (1909-04-11) |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөл |
• Биет | Тел-Авив-Яфо хотын захиргаа |
• Хотын дарга | Рон Хулдаи |
Газар нутаг | |
• Хот | 52 км2 (20 бээр2) |
• Хотын нутаг | 176 км2 (68 бээр2) |
• Бөөгнөрөл | 1,516 км2 (585 бээр2) |
Өндөр | 5 м (16 фут) |
Хүн ам (2021)[1] | |
• Хот | 467,875 |
• Байр | 2-р байр |
• Нягтрал | 8,468.7/км2 (21,934/бээр2) |
• Байр | 12-р байр |
• Хотын нутаг | 1,388,400 |
• Нягтрал | 8,057.7/км2 (20,869/бээр2) |
• Бөөгнөрөл | 3,854,000 |
• Нягтрал | 2,286/км2 (5,920/бээр2) |
Иргэдийн нэршил | Тел-Авивчууд[2][3][4] |
Цагийн бүс | UTC+2 (IST) |
• Зун (ЗЦ) | UTC+3 (IDT) |
Шуудангийн код | 61XXXXX |
Бүсийн дугаар | +972-3 |
ISO 3166 код | IL-TA |
ДНБ | $ 153.3 тэрбум[5] |
ДНБ (нэг хүнд ноогдох) | $42,614[5] |
Вэб сайт | tel-aviv.gov.il |
Албан нэр | Тел-Авивын Цагаан хот |
Төрөл | Соёл |
Шалгуур | ii, iv |
Бүртгэгдсэн | 2003 |
Эшлэл ду. | |
Улс | Израил |
Бүс нутаг | Израил |
Тель-Авив хотын дарга нь Рон Хулдай бөгөөд гадаадын олон орны элчин сайдын яам байрладаг. Энэ хот нь амьдрах өртгөөрөө дэлхийд 31-т ордог. Тел-Авив жилд 2,5 сая жуулчид хүлээж авдаг. Ойрхи Дорнодын "үдэшлэгийн нийслэл" нь идэвхтэй шөнийн амьдралтай. Тел-Авив хотод 30 мянга гаруй оюутантай, тус улсын хамгийн том их сургууль болох Тел-Авивын Их Сургууль байрладаг.
Тел-Авивыг 1909 онд Яффо (Еврей хэл: יָפוֹ, Яфо) гэгч эртний боомтын хотын гадуур байгуулжээ. Тел-Авив хотын хөгжил нь түргэн хугацаанд тухайн үед Араб хүн ам дийлэнх хувийг эзлэж байсан Яффогийнхийг гүйцсэн бөгөөд Израил улс байгуулагдснаас хоёр жилийн дараа 1950 онд тус хоёр хотыг нэгтгэсан байна. 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Тел-Авивийн Цагаан хот нь дэлхийн хамгийн их модернист барилгуудын төвлөрөлтэй газар юм.