From Wikipedia, the free encyclopedia
Узбекчүүд нь Дундад Азийн Узбекистан улсын үндсэн хүн ам бөгөөд эргэн тойрны Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Туркменистан улсад хэдэн бумаар оршин сууж байгаа түрэг угсаатан буюу түрэг төрлийн хэлтэй ард түмэн, 38 сая хүн амтай үндэстэн. Узбекүүд XV зуунаас баттай тодорч ялгарсан.
Узбек үндэстэн Oʻzbeklar, Ўзбеклар | ||||||||||
| ||||||||||
Бичгийн нэр | ганц тоо — узбек (узб. oʻzbek) олон тоо — узбекүүд бусад хэлбэр — үзбек, өзбек, өзбег | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Өнөөгийн байдал | ||||||||||
Нутаг орон | Дэлхий даяар — 38 сая (тооцоо). Үүнээс: Узбекистан (БНУзбУ) — 23,929,309 (2013)[1] Афганистан (ИБНАУ) — 2,799,726 (2013)[2] Орос (ОХУ) — 299,862 (2002) [6] Туркменистан (БНТуркмУ) — 260,000 (тооц.) [7] | |||||||||
Хэл бичиг | төрөлх узбек хэл, оршин байгаа улсын хэл | |||||||||
Шүтлэг | олонх нь ислам шашны суннит дэгтэй | |||||||||
Төрөл холбоо | ||||||||||
Ойр төрөл | эртний харлуг ба одооны уйгур үндэстэн | |||||||||
Хэл угсаа | түрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн) |
«Узбек (өзбек, үзбек, өзбег)» гэсэн үгийн баттай тайлбар байхгүй. Зүчийн улсын 1313–1341 оны Узбек ханы нэрээс үүссэн үү,[8] өз (өөртөө) - бек (эзэн) гэсэн түрэг нийлэмж байсан уу гэх хоёр үндсэн таамаг байгаа.
Узбекүүд кавказ төрхтөн болон монгол төрхтний завсрын, холимог төрхтэй байдаг. Узбек улсын баруун нутгаар монгол, төв хэсгээр дунд азийн, зүүн хэсгээр кавказ төрх давамгайлжээ. Ямартай ч узбекүүд уйгур, дунгантай ойр төрлийнх гэсэн генийн судалгаа байна.[9]
Узбекчүүд узбек хэлтэй. Узбек хэл алтай язгуурын түрэг төрлийн хэл юм. Түүн дотроо харлуг бүлэгт мөхсөн цагаадай хэл (узбек хэлний өвөг), одооны уйгур хэлний хамтаар харьяалагддаг. Умард аялга, өмнөд аялга, туркментэй ойр хорезм аялга, хасагтай ойр кыпчак аман аялга гэж үндсэн дөрвөн янзын яриатай. VII—X зуунд хамаарагдах түрэг бичгийн дурсгалаас харлугийг тодорхойлсон. Тэр үед рун үсэгтэй байв. IX зуунаас Дунд Азийн иран, түрэг угсаатан даяараа ислам шашинтай болохын зэрэгцээ араб үсгээр бичдэг болсон.
Зөвлөлт Холбоот Улсад 1923 онд узбек цагаан толгойг хэл, авиа зүйтэй уялдуулан зассан ба 1928-1940 онд латин үсэг, 1940 оноос кирилл үсэг хэрэглэдэг болжээ. Бүгд Найрамдах Узбекистан Улс тусгаар тогтносны дараа 1992 онд цаашид латин үсгээр бичиж байх шийдвэр гарч, 2005 оноос дунд сургуульд зааж эхлэв.
Харин Тажикистан, Киргизийн узбекүүд кирилээр, Афганистаны узбекүүд араб үсгээр хэлээ тэмдэглэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.