From Wikipedia, the free encyclopedia
Свен Улоф Юаким Палме (швед. Sven Olof Joachim Palme; 1927 оны 1-р сарын 30-нд Стокгольм хотод төрсөн-1986 оны 2-р сарын 28-нд Стокгольм хотод нас барсан) - шведийн улс төрч, 1969-1986 онд Шведийн Социал-демократ намын дарга, 1969-1976, 1982-1986 онуудад хоёр удаа Шведийн Ерөнхий сайд байсан. Албан тушаалаа хашиж байхдаа алуулсан.
1927 оны 1-р сарын 30-нд Стокгольм хотод нийгмийн дээд давхаргын консерватив лютеран гэр бүлд төрсөн. 1945-1947 онд Шведийн армид алба хаасан. Боловсролын хувьд Швед, АНУ-д сурч - хуульч, эдийн засагч болсон.
1949 онд Социал-демократ намд элссэн. Шведийн залуучуудын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байсан. 1953 онд Ерөнхий сайд Таге Эрландерегийн нарийн бичгийн дарга болсон. 1958 онд Шведийн Риксдагт сонгогдсон.
1960-аад онд Засгийн газрын гишүүн болж байсан. Үүнд: Яамгүй сайд (1963−65), тээврийн сайд (1965−67), Боловсрол, соёлын сайд (1967−69). 1969 онд Шведийн Социал-демократ намын даргаар сонгогдсон. Шведийн Ерөнхий сайд (1969-1976, 1982-1986) байсан.
Олон улсын тавцанд Палме дараах шалтгааны улмаас алдартай байсан. Үүнд:
1986 оны 2-р сарын 28-нд Улоф Палме, Стокгольм хотын төвийн Свеаваген (Sveavägen) гудамжинд алагджээ. Тэр өдөр тэрээр эхнэр Лисбетийн хамт "Гранд" кино театраас шөнө буцаж явжээ. Палме бие хамгаалагчгүйгээр хотоор зугаалах дуртай тул тэр үед хоёулахнаа явж байжээ. Хосууд Түннелгатан гудамжны уулзвар руу дөхөж очиход нэгэн өндөр залуу ирж "357 Magnum" буугаар нэг удаа Пальмагийн нуруу руу, хоёр дахь нь эхнэр рүү буудахад Палме тэр дороо нас баржээ.
Улоф Палме «Швед загвар» гэдэг ном бичсэн.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.