Усны түнжүүр , (Rallus aquaticus) нь Түнжүүрийнхэн овгийн жижиг шувуу юм.

Quick Facts Усны түнжүүр, Ховордолтын зэрэглэл ...
Усны түнжүүр
Thumb
Ховордолтын зэрэглэл
Thumb
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Түнжүүрийнхэн
Төрөл: Түнжүүр
Зүйл: R. aquaticus
Латин нэр
Rallus aquaticus
Карл Линней, 1758
Close

Тэд Европ, Азийн чийглэг, намагт газар тархан амьдардаг. Намгийн дэргэдэх хуурай газар үүрээ засаж 10 гаруй өндөг гаргана. Хойд болон, зүүн зүгт амьдрах хэсэг нь нүүдэллэх ба бусад усны түнжүүр нь голдуу суурин байдаг.

Гадаад төрх

Нас бие гүйцсэн түнжүүр 23-26 см урт, ар нуруу хэсэг нь боровтор, өвөр хэсэг нь цэнхэр саарал өнгөтэй. Усны түнжүүрийн хуруу нь урт ба богино сүүл, 3-4.5 см урт нарийн улаандуу хошуутай. Хөл нь шаравтар байдаг. Энэхүү шувуу нь хорхой шавж, үр жимс, мэрэгч болон жижиг шувуудаар хооллоно.

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Rallus aquaticus – Викимедиа дуу дүрсний сан

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.