Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч From Wikipedia, the free encyclopedia
Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын улс төрч юм. Тэрбээр Монгол Улсын 30, 31 дахь Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан бөгөөд 2021 оны 7-р сараас Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.
Ухнаагийн Хүрэлсүх | |
---|---|
Монгол Улсын Ерөнхийлөгч | |
Одоо хашиж буй | |
Албан тушаалаа авсан 2021 оны 6 сарын 25 | |
Өмнөх | Халтмаагийн Баттулга |
Монгол Улсын Ерөнхий Сайд | |
Албан тушаал хашсан 2017 оны 10 сарын 5 – 2021 оны 1 сарын 27 | |
Ерөнхийлөгч | Халтмаагийн Баттулга |
Өмнөх | Жаргалтулгын Эрдэнэбат |
Дараах | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
Монгол Улсын Шадар Сайд | |
Албан тушаал хашсан 2016 оны 7 сарын 22 – 2017 оны 10 сарын 4 | |
Өмнөх | Цэрэндашийн Оюунбаатар |
Дараах | Өлзийсайханы Энхтүвшин |
Албан тушаал хашсан 2014 оны 12 сарын 6 – 2015 оны 8 сарын 6 | |
Өмнөх | Дэндэвийн Тэрбишдагва |
Дараах | Цэрэндашийн Оюунбаатар |
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд | |
Албан тушаал хашсан 2006–2008 | |
Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд | |
Албан тушаал хашсан 2004–2006 | |
Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга (2010 он хүртэл Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга) | |
Албан тушаал хашсан 2008–2012 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1968 оны 6 сарын 14 Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Эхнэр, Нөхөр | Болорцэцэг |
Хүүхэд | 2 охин |
2016 оны 7-р сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.
2020 оны 7 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх-ийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилов.
2021 оны 01 сарын 21-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол улсын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөгдлөө өгөн УИХ-ийн гишүүд энэхүү саналыг 95 хувийн саналаар огцруулав.
2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт ард түмний 72.02% ~ийн дэмжлэгээр буюу 823.326 хүний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Өмнөх Халтмаагийн Баттулга |
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 - |
Дараах - |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.