From Wikipedia, the free encyclopedia
Хагас марафон нь 21.0975 км буюу марафоны зайн хагасыг гүйж уралддаг, хөнгөн атлетикийн гүйлтийн төрлийн нэг юм. Марафон, 5 км, 10 км-ийн гүйлтийн уралдаантай нэгэн зэрэг зохиогдох нь олон. Хагас марафоны дэлхийн дээд амжилтыг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо бүртгэдэг.[1][2] Эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг Кенийн Кибивотт Канди 2020 оны 12 сард Испанийн Валенсид болсон уралдаанд 57 минут 32 секунд гүйж тогтоосон[3] бол эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилт болох 1 цаг 4 минут 51 секундын амжилтыг Кенийн Жойсилин Жепкосгей 2017 оны 10 сард мөн Валенсигийн замд тогтоожээ.[4] Хагас марафон нь марафон шиг хүнд хэцүү бэлтгэл шаардагдахгүй ч тодорхой хэмжээнд хичээх шаардлагатай зай гэдэг утгаараа сүүлийн жилүүдэд гүйгчдийн тоо 2003 оноос хойш тогтвортой өсөж буй.[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.