From Wikipedia, the free encyclopedia
Хадны суусар (Martes foina), нь Төв Европт хамгийн өргөн тархсан нэг зүйл суусар юм.
Хадны суусар | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Martes foina (Erxleben, 1777) | ||||||||||||||
Тэд урт, нарийхан бие, өтгөн саглагар сүүл, богино хөлтэй. Биеийн урт 40-50 см, биеийн жин 2 кг байна. Боровтор арьс үстэй ба хоолойн хэсэгт салаалсан цагаан үсээр ойн суусараас ялгаатай.
Хадны суусар тосгон суурингийн ойролцоо амьдрах ба нуугдах далдлах зүйлгүй ил газар амьдрахаас зайлсхийдэг. Тэд өдрийн цагийг унтаж өнгөрөөх ба харуй бүрийд анд гарна. Гол идэш тэжээл нь чийгийн улаан, жижиг дунд шувууд, өндөг болон жимс жимсгэнэ юм. Үүний эсрэгээр саарал чоно, цармын бүргэд, шилүүс зэрэг махчин амьтдын идэш болдог байна.
6-8 сард үржлийн улирал болох бөгөөд эмэгчин суусар 3-4 сард зулзагалдаг.[2] Нэг удаад 2-4 зулзага гаргана.[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.