Хелен Миррен
From Wikipedia, the free encyclopedia
Хелен Миррен (Английн Эзэн хааны одонт) (Англи: Dame Helen Mirren, жинхэнэ нэр Елена Васильевна Миронова, 1945 оны долоодугаар сарын 26-нд төрсөн) нь Английн жүжигчин бөгөөд 1994, 2001 болон 2006 онуудад Оскарын шагналын "Шилдэг эмэгтэй дүрийн" шагналд нэр дэвшиж 2006 онд Хатан хаан киноны хатан хаан Элизабетийн дүрээрээ, Британийн Кино болон телевизийн урлагийн дээд шагнал (BAFTA) болон Алтан бөмбөрцөг шагналыг дээрх дүрээрээ тус тус хүртэж байв. Тэрээр Хаан Жоржийн солирол (1994), Айн Рэндийн тачаал (1999), Госфордын хүрээлэн (2001), Сүүлчийн өртөө (2009) зэрэг уран сайхны кинонууд болон 1990-ээд оны телевизийн шилдэг цуврал Гол сэжигтэн (1991-96) киногоороо алдартай билээ.
Хелен Миррен | |
---|---|
Төрсөн | Елена Васильевна Миронова 1945 оны 7 сарын 26 (1945-07-26) (78 настай) Англи, Чизик |
Мэргэжил | Жүжигчин |
Идэвхтэй жил | 1965–одоо |
[ Албан ёсны цахим хуудас] |
Түүний эцэг Василий Петрович Миронов (1913–1980) нь Орос, эх Кэтлин Александра Эва Матилда (1909–1996) нь Англи хүн байв.[1]