Цагаан туг
From Wikipedia, the free encyclopedia
Цагаан туг нь нэг өнгийн цагаан туг бөгөөд түүнийг байлдагч талууд хооронд хэлэлцээр хийхийн тулд хэлэлцэгчид (парламентэр гэх) хэрэглэдэг. Ингэснээр хэлэлцээрт ирж буй элч нарыг олон улсын хуулийн заалтын дагуу халдашгүй байдлыг нь хангах үүрэг хүлээдэг юм.
Энэхүү цагаан тугийг олон улсын дайны эрх зүйн баримт болох Хаагийн хуурай газрын дайны журмын 32-р зүйлээр баталсан хамгаалалтын тэмдэг юм. Цагаан тугийг авч яваа тал нь халдашгүй байдал хангуулах үүднээс түүнийг бууж өгөх, эсвэл эсэргүүцэл үзүүлэхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн бэлгэдэл болгон ашиглана. Тиймээс тулаан дундуур цагаан туг өргөсөн тал нь эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн гэсэн үг юм.