Физикийн шинжлэх ухаанд цахилгаан цэнэгийн эргэн тойрон дахь орон зай нь эсвэл хугацаанаас хамааран өөрчлөгдөх соронзон ороны орчин нь цахилгаан орон гэж нэрлэгддэг шинж чанарыг агуулж байдаг. Энэхүү цахилгаан орон нь бусад цахилгаан цэнэгтэй биеүүдэд хүчний үйлчлэл үзүүлдэг. Цахилгаан ороны ойлголтыг Майкл Фарадей гэдэг физикч физикийн шинжлэх ухаанд оруулж ирсэн.
| Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Quick Facts Цахилгаан соронзон, Цахилгаан статик ...
|
Цахилгаан соронзон |
Цахилгаан · Соронзон |
|
|
|
|
Tensors in Relativity |
- Electromagnetic tensor
- Electromagnetic stress-energy
tensor
|
|
|
Close
Цахилгаан орон нь ньютон/кулон (N C−1) гэсэн СИ системийн нэгжээр илэрхийлэгдэх вектор орон бөгөөд мөн вольт/метрээр (V m−1) тодорхойлогддог. Аливаа цэг дээрх ороны чиглэлийг тухайн цэг дээр байрлуулсан эерэг туршуул цэнэг дээр үйлчлэх хүчний чиглэлээр тодорхойлдог. Цахилгаан орны хүчлэгийг тухайн цэг дээрх цахилгаан цэнэгт үйлчлэх хүчийг тэр цэнэгийн хэмжээнд харьцуулсан харьцаагаар тодорхойлж болно. Цахилгаан орон нь ороны эрчимийн квадратаас хамаарсан энергийн нягт бүхий цахилгаан энергитэй байдаг.
Хөдөлж буй цэнэг нь дан ганц цахилгаан орон үүсгэхгүй мөн соронзон оронг үүсгэдэг бөгөөд ерөнхийлөн авч үзвэл цахилгаан болон соронзон оронууд нь бүрэн салангид үзэгдлүүд биш юм. Тухайлбал ямар нэгэн ажиглагч зөвхөн цахилгаан оронг тэмдэглэж авлаа гэхэд өөр тоололын систем дэхь ажиглагч цахилгаан орон болон соронзон орон хоюуланг нь хүлээж авах жишээтэй. Ийм учираас "цахилгаан соронзон" эсвэл "цахилгаан соронзон орон" гэж ярьдаг. Квант механикт цахилгаан соронзон ороны өөрчлөлтийг фотон гэдэг бөгөөд фотоны энерги нь квантчлагддаг.