Штефани Граф
From Wikipedia, the free encyclopedia
Штефани Граф (Герман: Stephanie Graf, 1973 оны 4 сарын 26-нд Клагенфуртад төрсөн) нь Австрийн хөнгөн атлетикч, дундын зайн гүйгч юм.
Штефани Граф | |||||||||||||||||||
Улс | Австри Австри | ||||||||||||||||||
Төрсөн өдөр | 1973 оны 4 сарын 26 (51) | ||||||||||||||||||
Төрсөн газар | Клагенфурт, Каринти | ||||||||||||||||||
Өндөр | 170 см | ||||||||||||||||||
Жин | 58 кг | ||||||||||||||||||
Замнал | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дээд үзүүлэлт | 1:56,64 мин (800 метрийн гүйлт) 2:34,47 мин (1000 метрийн гүйлт) | ||||||||||||||||||
Өдгөө | зодог тайлсан | ||||||||||||||||||
Медалийн толь | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
сүүлд өөрчлөгдсөн: 2017 оны есдүгээр сарын 11 |
Тэрээр Австралийн Сиднейд болсон 2000 оны олимп болон Канадын Эдмонтонд зохиогдсон 2001 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтийн төрөлд хоёуланд нь Мозамбикийн Мариа де Лурдес Мутолагийн дараа хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль зүүжээ.
2000 оны олимпод түүний үзүүлсэн 1:56.64 минутын амжилт нь одоо ч Австрийн эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн дээд амжилт хэвээр байна.
2010 оны 5 сард Австрийн сэргээшийн эсрэг байгууллага Графийн эсрэг мөрдлөг эхэлсэн. Тэд Хюманплазма лаборатори 30 орчим хөнгөн атлетикчид цусны сэргээшийн бэлтгэл хийхэд тусалж байсныг илрүүлсэн бөгөөд энэ талаар Граф цусаа тус лабораторид өгч байснаа хүлээн зөвшөөрсөн боловч өгсөн цусаа буцааж шахуулсан удаа байхгүй гэж мэдэгджээ[1].