Шүд
From Wikipedia, the free encyclopedia
Шүд -хүний амны хөндий дахь хоол хүнс зажилж боловсруулах анхан шатны эрхтэн юм. Хүн 28-32 шүдтэй байдаг бөгөөд сүүн шүд (түр зуурын) байнгын шүд гэж байдаг.
Шүдний үүсэл хөгжил хүн төрөхөөс өмнө эхийн хэвлийд явагдаж эхэлдэг хүний биемахбодийн хамгийн эрдэсжсэн, хатуу эд юм. Сүүн шүд ургийн хөгжлийн 6-8 долоо хоногтойгоос хэлбэржиж хөгжил эхэлдэг бол байнгын шүднийх ургийн хөгжлийн 20 дахь долоо хоногоос эхэлдэг. Хэрвээ дээрх цаг хугацаа болон түүний ойролцоо хэлбэржиж эхлээгүй бол дахин шүдний эх үүсгэвэр тавигддаггүй. Шүдний эх үүсвэр эсийн бөөгнөрөл бөгөөд 3 хэсгээс тогтдог. Хоол хүнсийг сайтар зажлах нь протеазаг энзимтэй холидог тул шүдийг бат бөх байлгана.
Паалангийн эрхтэн-Амелобласт-Паалан
- Шүдний хөхлөг-Одонтобласт-Тугалмай
- Шүдний уутанцар
- Цементобласт -Ясжмаг эд
- Остеобласт-Түүшин сэртэн
- Фибробласт -Холбоос эд