Юньнань нутгийн син жун шу шэн
From Wikipedia, the free encyclopedia
Юньнань нутгийн син жун шу шэн буюу Юньнань син шэн бол (1274-1382) (хялбаршуулсан ханз:云南等处行中书省, пиньинь галиг: Yúnnán děng chù xíng zhōng shū shěng) Монголын Юань улсын засаг захиргааны дунд шатны төрийн удирдах аппарат юм. Мөнх хааны зарлигаар Хубилай, Урианхайдай нарын удирдсан их цэрэг, 1257 онд Бай үндэстний Дали улсыг мөхөөснөөр Сүн улсын баруун өмнө талаас нь бүслэн байлдах зам нээгдэж өгсөн. 1260 онд Хубилай хаан Дали газарт Дали улсын нийтийн даргын яамыг байгуулсан нь Их Монгол Улсын шууд захиргааг байгуулсан бөгөөд энэ үеэс эхлэн тус нутаг нь хятадын мэдлийн нутагт багтаж эхэлсэн юм.