From Wikipedia, the free encyclopedia
Өөрийгөө жолооддог (Англи: autonomous car, бусад нэр: жолоочгүй автомашин, автомат удирдлагатай автомашин, робот автомашин) автомашин гэж энгийн тээврийн автомашиныг компьютерийн хиймэл оюунаар тоноглож бүрэн жолоочийн үүргийг хийлгэж болдог компьютержсэн удирдлагатай автомашиныг хэлнэ. Хамгийн сүүлд Гүүгл компани өөрийгөө жолооддог автомашиныг (ӨЖМ) 70000 км замд нийтийн тээврийн зам дээр амжилттай туршиж 2014 оны 5 сараас бүрэн хэмжээний жолоочгүй автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Энгийн зам дээрх авто ослын 93% нь жолоочийн буруугаас гардаг харин ӨЖМ нь зам дээрх ослыг 90% бууруулдаг байна.
ӨЖМ нь орчин тойрноо радар, GPS, лазер хараа, компьютер дурангаар ажиглаж эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайд бүрэн хянаж бүх орчинг мэдэрч автомашиныг жолоодож явуулдаг хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны тээврийн хэрэгсэл юм.
Өнөөдрийн байдлаар дараах компани ба судалгааны төвүүд ӨЖМ-ийг бүтээн туршиж байна: Mercedes-Benz, General Motors, Continental Automotive Systems, Autoliv, Bosch, Nissan, Toyota, Audi, Volvo, Vislab Пармагийн их сургууль, Оксфордын их сургууль, Гүүгл. 2020 он гэхэд дараах компаниуд өөрийгөө жолооддог автомашиныг зарж эхлэхээр өрсөлдөн ажиллаж байна: GM, Mercedes-Benz, Audi, Nissan, BMW.
ӨЖМ-ийг хэрэглэж эхэлснээр хувьдаа автомашинтай иргэдийн автомашин худалдаж авах лизингийн болон ашиглалтын нийт зардал 45% буурна, харин автомашинийг хэсэг бүлгээрээ хувааж ашиглавал нийт зардлыг 4-5 дахин бууруулах тооцоог Колумбын их сургуулийн эрдэмтэд гаргажээ. [1] Техасын их сургуулийн судлаачдын тооцоолсноор АНУ-ын нийт автомашины 10% нь ӨЖМ болвол 37 тэрбум ам.дол-ыг түлшний хэмнэлт ба хүний амь хохирохоос хамгаалж хэмнэнэ, харин нийт автомашины 90% нь ӨЖМ болвол 450 тэрбум ам.дол-ыг жил бүр хэмнэнэ. 2030 он гэхэд ӨЖМ-ийн зах зээл тэлснээр 87 тэрбум ам.дол-ын шинэ технологийг бүтээх дэлгэрүүлэх зах зээлийн боломж нээгдэнэ. Ухаалаг ӨЖМ нь Нью Йоркын 13000 таксийг 9000 болгож аюул осолгүй, түлшний хэмнэлттэй үйлчилгээний боломжийг нээх болно. [2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.