2018 оны хөлбөмбөгийн ДАШТ
From Wikipedia, the free encyclopedia
2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (оросоор Чемпионат мира по футболу 2018, англиар 2018 FIFA World Cup) нь 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээн юм. Одоогоор Орос улсад 6-р сарын 14-нээс эхлэн явагдаж байгаа бөгөөд 2018 оны 7-р сарын 15-нд сүүлийн тоглолтоо хийснээр 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусах болно. Зүүн Европт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн анхны дэлхийн аваргын тэмцээн Европ тивд зохиогдсон 11 дахь удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн. Европ болон ази тивийн бүс нутгийг хамран зохиогдож буй анхны спортын тэмцээн юм.
2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн | |
---|---|
2018 FIFA World Cup Russia | |
Улсуудын тоо | 32 (211 мэдүүлгээс) |
Түрүүлсэн | Франц (2 удаагийн аварга) |
Зохиогдсон газар | Орос |
Нээлтийн тоглолт | 6-р сарын 14 (Москва) |
Сүүлчийн тоглолт | 7-р сарын 15 (Москва) |
Нийт тоглолт | 64 |
Гоол | 169 (⌀: 2.64 тоглолт бүрд) |
Үзэгчид | 3,031,768 (⌀: 47,371 тоглолт бүрд) |
Мэргэн бууч | Англи Харри Кейн (6 гоол) |
Шилдэг тоглогч | Хорват |
Шилдэг хаалгач | Бельги Тибо Куртуа |
Шар хуудас | 219 (⌀: 3.42 тоглолт тутамд) |
Шар-улаан хуудас | 2 (⌀: 0.03 тоглолт тутамд) |
Улаан хуудас | 2 (⌀: 0.03 тоглолт тутамд) |
Торгуулийн цохилт | 29 (⌀: 0.45 тоглолт тутамд) |
14.2 тэрбум долларын өртөгтэйгээр зохиогдож буй уг тэмцээн нь дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм. 2018 оны уг дэлхийн аврагын хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Баруун Өмнөд Ази тивийн төлөөлөл Катар улсад зохион байгуулагдана.