CNN
From Wikipedia, the free encyclopedia
CNN (Си-Эн-Эн гэж уншдаг; англи. Cable News Network- Кабелийн мэдээний сүлжээ) - Америкийн бизнесмэн Тэд Төрнэрийнн (англиар Robert Edward "Ted" Turner III) 1980 оны 6-р сарын 1-нд байгуулсан телевизийн суваг.
Warner Media (Уорнер Медиа)-ийн эзэмшилд байдаг Turner Broadcasting System (Тёрнер) компанийн нэгэн салбар нь юм.
CNN нь дэлхийд анх удаа зогсолтгүй 24 цагийн турш мэдээ дамжуулах санал дэвшүүлж хэрэгжүүлсэн юм. 2005 оны 6-р сарын 1-ний байдлаар CNN нь кабелийн болон хиймэл дагуулын мэдээллийн 14 суваг, хоёр радио станц, зургаан интернэт сайт, гадаадад 37 өөрийн товчоотой байсан. CNN-ий мэдээг 38 сансрын хиймэл дагуул дамжуулж, дэлхийн 212 улс орон, нутаг дэвсгэрийн 200 сая гаруй өрхөд хүрдэг.
АНУ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг хэдий ч "CNN" нь олон улсын мэдээллийн үйлчилгээнүүдийн дунд Их Британийн "BBC"-ийн үзэгчдээс бага тул хоёрдугаарт бичигдэж байна (BBC World News - 277,6 сая өрх үздэг).
Холдингийн тэргүүн Жэф Цукер (англи. Jeff Zucker).