Garbage collection
From Wikipedia, the free encyclopedia
Компьютерийн шинжлэх ухаанд Хаягдал цуглуулах' буюу Garbage collection гэдэг нь нэг төрлийн автомажсан санах ойн зохицуулалт юм. Хаягдал цуглуулагч буюу цуглуулагч нь ч програмуудад хэрэглэгдэж дууссан объектүүдийн ашиглаж байсан санах ойг цуглуулж авах зорилготой. Lisp дэх асуудлыг шийдвэрлэхийн тулд хаягдал цуглуулагчийг 1959 онд Жонн МакКати зохион бүтээсэн. Хаягдал цуглуулагчийг ихэвчлэн гар ажиллагаатай санах ойн зохицуулагчийн эсрэг багаж хэмээн үздэг. Гар ажиллагаатай санах ойн зохицуулагч нь программист аль объектүүд чөлөөлөгдөж санах ойн системд буцаж очихыг нь зааж өгөх ёстой байдаг. Гэхдээ олон системүүд энэхүү хоёр арга болон багц хуваарилалт, райончилсан гаргалгаа зэрэг бусад аргуудыг хавсарган ашигладаг. JVM нь мөн хаягдал цуглуулагч – дахин хэрэглэгдэхгүй байгаа зүйлийн санах ойг нь сэргээж, системд эргүүлэн оруулах үйлдэлийг ашиглаж автоматаар санах ойг зохицуулдаг. Бодит машин дээрх Java программуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд хаягдал цуглуулалтын алгоритмуудыг судласаар байна.