II Иохан Паул
From Wikipedia, the free encyclopedia
II Иохан Паул (Латин: Ioannes Paulus II, 1920 оны 5 сарын 18 - 2005 оны 4 сарын 2) нь Польш улсад төрсөн, 264 дэх Ромын пап (1978 оны 10 сарын 16 - 2005 оны 4 сарын 2) юм. Жинхэнэ нэр нь Кароль Юзеф Войтыла (пол. Karol Józef Wojtyła).
Quick Facts Гэгээн, Ромын Пап, Өргөмжлөгдсөн ...
Гэгээн, Ромын Пап II Иохан Паул | |
---|---|
Өргөмжлөгдсөн | 1978 оны 10 сарын 16 |
Сэнтийнээс буусан | 2005 оны 4 сарын 2 (26 жил, 168 хоног) |
Өмнөх | I Иохан Паул |
Дараах | XVI Бенедикт |
Санваартны хэргэм хүртсэн | 1946 оны 11 сарын 1 |
Санваартны хэргэм хүртээсэн | Адам Стифан Сафиха |
Хамба ламын хэргэм хүртсэн | 1958 оны 9 сарын 28 |
Хамба ламын хэргэм хүртээсэн | Евгениуш Базиак |
Кардиналаар томилсон Пап | VI Паул |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Кароль Иозеф Войтыла |
Төрсөн | 1920 оны 5 сарын 18 (1920-05-18) Вадовиц, Польш |
Нас барсан | 2 April 2005(2005-04-02) (84 насалсан) Апостлуудын ордон, Ватикан |
Улс | Польш |
Гарын үсэг | |
Гэгээн | |
Тэмдэглэлт өдөр | 10 сарын 22 |
Хүндлэгддэг шашин | Ромын Католик шашин |
Адислагдсан | 2011 оны 5 сарын 1 Гэгээн Петрийн талбай, Ватикан |
Адисласан хүн | XVI Бенедикт |
Гэгээнтэн болсон | 2014 оны 4 сарын 27 |
Гэгээнтнээр өргөмжилсөн | Пап Францис |
Ивээгч | Залуу сүсэгтнүүд, гэр бүл, Дэлхийн Залуучуудын өдөр, Краковын шашны их хүрээ |
Сүлд тэмдэг | John paul 2 coa.svg |
Close
VI Адриан (Нидерландад төрсөн, 1522 - 1523 онд Пап байсан)-аас хойш 455 жилийн дараа итали биш хүн Пап болсон нь II Иоан Паул бөгөөд мөн тэрээр анхны Слав угсаат Пап лам юм.
Дэлхийд энхтайван байдал тогтоохын төлөө, дайны эсрэг үйл ажиллагаагаараа маш их алдартай бөгөөд Зүүн Европт ардчилал тогтооход дэмжлэг үзүүлэх зэргээр шашны хүрээнээс гадуур ч дэлхий дахинд нөлөөтэй хүн байв. Ялангуяа шашин хоорондын харилцааны асуудлыг зөөлрүүлж, бусад шашин шүтдэг хүмүүсийн ч хүндлэлийг хүлээдэг байлаа.