Аддис Абеба
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Адди́с Абе́ба[5] (үүнээс өөрөөр ялангуяа монгол бичгээр Аддис-Абеба, Аддис Абеба гэж бичнэ; амхар хэлтэн "шинэ цэцэг" гэсэн утгат አዲስ አበባ [adis aβəβa], оромо хэлтэн "халуун рашааны оргилуур" буюу Finfinnee гэж хэлдэг) нь Этиоп улсын нийслэл хот бөгөөд 1886 онд байгуулагдсан. Тус хотод Африкийн Холбооны төв оршдог. 2007 оны тооллогоор 2,738,248 хүн тус хотод амьдардаг бөгөөд Этиоп улсын хамгийн том хот нь юм[2]. Тусгай эрхт хотын статус нь Аддис-Абебыг хотын зэрэгцээ мужийн хэмжээнд тавьдаг. Тус хот нь өөрийн түүхэн, дипломат болон улс төрийн ач холбогдлоороо "Африкийн нийслэл" ч гэж нэрлэгддэг билээ[6]. 80 гаруй ялгаатай хэлээр ярилцдаг үндэстнээс бүрдэх тус орны өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн шашин шүтдэг хүмүүсээс хотын иргэд бүрддэг.
Нийслэлээ барих газрыг Хатан хаан Тайту Бетул сонгож, түүний нөхөр, Эзэн хаан Менелик II 1886 онд тус хотын шавыг тавьж "Финфинни" нэр өгчээ. Аддис Абеба хот нь Энтото уулын хормойд оршино.
Remove ads
Хүн ам
Нийслэл хотод олон үндэстэн амьдардаг. Үүнд: Амхара - хүн амын 48.3%, Оромо - 19.2%, Гураж - 17.5%, Тиграйчууд - 7.6%.
Аддис-Абеба хотын хүн амын өсөлт:
- 1900 онд — 80 000 хүн;
- 1958 онд — 400 000 хүн;
- 1968 онд — 664 000 хүн;
- 2002 онд — 1 700 000 хүн;
- 2012 онд — 3 041 002 хүн амтай болсон.
Зураг
Цаг агаар
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Аддис Абеба
Эх сурвалж: wetterkontor.de |
Мөн үзэх
Зүүлт, тайлбар
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads