Америк доллар
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Америк доллар (англи. United States dollar, мөнгөн тэмдэгтийн код USD) нь Америкийн Нэгдсэн Улсын мөнгөн тэмдэгт юм. Нэг Америк доллар нь 100 центэд хуваагддаг.
Ам.долларын зоосуудыг АНУ-ын Зоосны Үйлдвэрт үйлдвэрлэдэг бол цаасан дэвсгэртийг Загварчлал, хэвлэлийн хороонд хэвлэдэг ба 1914 оноос хойш Холбооны Нөөцийн Банкаас гаргах болсон. Доллар гэдэг нь Герман хэлний Thaler буюу хөндий гэсэн үгнээс гаралтай.
Дэлхийн худалдааны эргэлтийн 80 гаруй % америк доллараар хийдэг гэсэн судалгаа байдаг.
Remove ads
Долларын тэмдэг
$ тэмдэг нь ам.долларт зориулан хэрэглэгддэг ба мөнгөн дүнгийн урд талд бичигддэг. Жишээлбэл "$45"-ийг "дөчин таван доллар" хэмээн уншина. $ тэмдэглэгээг түүхэнд хамгийн анх Мексикт хэрэглэж байсан байна.
Түүх

1776 онд АНУ тусгаар тогтнолоо зарлах үед тухайн нутаг дэвсгэрт янз бүрийн улсын мөнгөн зоос гүйлгээнд явж байсан. Бослого хийсэн анхны 13 колони цаасан мөнгийг гүйлгээнд "тивийн доллар" түр нэвтрүүлсэн юм. 1780 онд энэ мөнгийг үйлдвэрлэхээ зогссон бөгөөд 1785 онд АНУ-ын Конгресс Испанийн "песо"-г "доллар" нэрийн дор үндэсний мөнгөн тэмдэгт болгож эргэлтэнд оруулж байсан түүхтэй.
1792 оны Зоосны хуулийн дагуу алт, мөнгө, зэс мөнгөн зоос гарч эргэлтэнд оруулж байсан юм.
Дэлхийн 1-р дайнд хохирол амсаагүй харин ч АНУ алтны их хэмжээний урсгалыг хүлээн авсан тул ам.доллар анх английн фунт стерлингийг халж 1920-иод онд олон улсын чухал нөөц валют болж чаджээ.
Дэлхийн 2-р дайны үед АНУ улам бүр ч хүчирхэг дэлхийн том гүрэн болон гарч ирсний дараа 1944 оны Бреттон Вудсын хэлэлцээрээр ам.долларыг дэлхийн үндсэн нөөц валют, дайны дараах алттай холбоотой цорын ганц мөнгөн тэмдэгт гэж тогтоосон байна. Хэдийгээр 1971 онд алттай холбоотой бүх харилцаа тасарсан ч ам.доллар өнөөг хүртэл олон улсын худалдааны дэлхийн гол нөөц валют хэвээр байна.
Remove ads
Цахим холбоос
- Америк доллар (Цаасан дэвсгэрт) (Герман) (англ.)
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads