Бага Ази
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Бага Ази (Латин: Asia minor, Эртний Грек: Μικρὰ Ἀσία) эсвэл Анатоли (Эртний Грек: ἀνατολή анатоли монг. «Дорнод»; Турк: Anadolu; осман тур. اناطولی Анатоли) нь Өрнөд Азид харьяалагдах, өнөөгийн Турк Улсын нэг хэсэг юм.
Remove ads
Газар зүй
Газар нутаг ба түүний зааг
Анатоли гэх нэрээр угтаа тус хойгийн зөвхөн төв хэсгийг л нэрлэдэг байв. Нэр нь 7-р зуунд үүссэн византын цэргийн дүүрэг (фема) «Анатолик»-оос гаралтай аж. Үүнээс өмнө Эгейн тэнгис ба Евфрат мөрний дундах хойгийг латин хэлний Asia Minor («Бага Ази») гэх нэрээр нэрлэж байсан ажээ.[1] 1923 онд Турк Улс байгуулагдсанаас хойш Анатоли гэх нэршилд Дорнод Фракийг оруулалгүйгээр Туркийг бүхэлд нь нэрлэх болсон. Бага Азийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 757.000 км² бөгөөд үүний 97 %-г туркийн газар нутаг, 2 %-иас багагүйг нь Ази тивийн газар нутаг бүрдүүлнэ. Энэ нутаг нь өмнөд хэсгээрээ Газар дундын тэнгис, хойд талаараа Хар тэнгис, баруун талаараа Эгейн тэнгис, баруун хойд талаараа Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданеллын хоолойгоор хязгаарлагдана.
Анатолийн зүүн хилийг нарийвчлан тогтоогоогүй. Тиймээс хялбарчлан Турк Улсын зүүн хилийг адилтган тооцдог байна. Харин Бага Азийн зүүн хил нь түүхэн талаасаа ч тэр соёлын талаасаа нь ч тэр Евфрат мөрнөөр хязгаарлагдах ба мөрний зүүн талд нь Месопотами оршдог.
Хүн ам ба шашин
Хүн ам нь 1930 оноос хойш (тухайн үед 12 сая) өдгөө 55-58 сая болж өссөн (туркийн европын талыг нь эс тооцвол) бөгөөд энэ нь 34 жил тутамд хоёр дахин нэмэгддэг гэсэн үг юм.
Remove ads
Цахим холбоос
| Wiktionary: Бага Ази – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Centre for Asia Minor Studies
- Aegean and Balkan Prehistory: Articles, site-reports and bibliography database concerning the Aegean, Balkans and Western Anatolia
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads


