Арвайхээр

From Wikipedia, the free encyclopedia

Арвайхээр
Remove ads

Арвайхээр - Монгол улсын Өвөрхангай аймгийн төв нь болсон хот. 50 км2 талбайг эзлэн Улаанбаатараас 430 км зайтай газарт д.т.д 1943 м өндөрт оршино.

Quick facts Арвайхээр сум ᠠᠷᠪᠠᠶᠢᠬᠡᠭᠡᠷᠰᠤᠮᠤ, Улс ...

Энэ хот нь уламжлалт гар урлал, ямаа маллалт, морины төрлийн спортын төв болдог ба жил болгон Морины наадмыг зохион байгуулдаг юм.

Remove ads

Түүх

Арвайхээр сум 1707 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэлийг эрдэмтэн, мэргэд  тодорхойлсон байдаг. Тэр нь 1924 он хүртэл тогтсон Үйзэн гүний хошуу юм. Бэлчээр ус тэгш Онги голын сав гарзаар хошууны хамжлага ард нутаглан засаг захиргаа байгуулсан түүхтэй. Дэлгэрэх булаг, Тэмээчин гулаг, Зэргэмжийн газраар нэлээд хэдэн жил нүүдэллэн хожим 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьснаар өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан түүхтэй.

1957 онд Дэлгэрэх сумын 1-р багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11-р сарын 1-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог  *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот байхаар тус тус шийдвэрлэжээ.

Remove ads

Хүн ам

Арвайхээрийн хүн ам нь 19,058 (2000 оны тооллого), 23,298 (2004 оны тооцоо), 24,200 (2006 оны тооцоо)[1] байсан бол 2020 онд 97,805 хүн амтай болж өссөн байна.

Тээвэр

Улаанбаатар хотоос 430 км алслагдсан, хотын доторх авто замын сүлжээ, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.

Арвайхээр нисэх буудал (AVK/ZMAH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар ба Алтай руу байнгын нислэгтэй.

Үзвэр

Уран барималч П.Зулзага дэл, сүүлийг нь боосон Домогт хурдан хүлэг Арвагар хээрийн хөшөөг зэс хөөмлийн аргаар 1987 онд бүтээж, Арвайхээр сумын төв талбайд босгожээ. Мөн 2007 онд Арвайн талд байгуулсан монгол түмний морины их шүтээнд Арвагар хээрийн хөшөө голлон оршдог.

Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн, БНМАУ-ын Ерөнхий сайд Пэджидийн Гэндэн, Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш нарын хөшөө байдаг.



Remove ads

Арвайхээр хотын зураг

Цахим холбоос

 Commons: Арвайхээр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads