Армени
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Армени Өвөр Кавказын өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт тусгаар улс. (арм. Հայաստան Hayastan) Албан ёсоор Бүгд Найрамдах Армени Улс (арм. Հայաստանի Հանրապետություն Hayastani Hanrapetut’yun) юм. Мөн Өрнөд Ази, болон Дорнод Европынх гэж бас хэлж болно.[13] Азербайжан, Гүрж, Азербайжаны тасархай нутаг Нахчыван, Турк, Иран улстай хил залгадаг. Азербайжантай дайтсаны улмаас өөрийн болгож авсан Уулын Карабахтайгаа бас хиллэж байгаа далайд гарцгүй улс.
Арменийн 29,743 км² (дэлхийн 141 дүгээрх том) уулархаг газар нутагтай. Нутгийн хамгийн өндөр цэг нь Арагац (4,095 м) уулын орой, хамгийн нам нь Дэбэд голын хөндийд (380 м)[14] юм. Севан (940 км²) гэх ганц том алдартай нууртай.
Улсын нийслэл - Ереван хот. Албан ёсны хэл- армени хэл. Хүн ам- 2017 оны байдлаар 2.986.100. (138-р).
Remove ads
Түүх
Ахны армян улс Урарту гэж улс МЭӨ 860 онд байгуулагдаж байсан бөгөөд дараа нь МЭӨ 6-р зуунд Сатрапи Армени улс бий болж байжээ. Өнөөгийн Арменийн нутагт МЭӨ 4-р зуунд I Арташес хаан Их Армени улс бий болгож МЭӨ 428 он хүртэл оршин тогтносон бөгөөд II Тигран хааны удирдах үед мандан бадарч байжээ. Тухайн үеийн соёлын хамгийн чухал үйл явдал бол 405 онд эрдэмтэн Месроп Маштоц армян цагаан толгойг бүтээсэн нь үндэсний эв нэгдэлд том нөлөө үзүүлжээ.
1225 онд Желал ад-Дин Арменийг довтлож байжээ. Тагнуулын тандалт хийж байсан монголчууд 1236 онд Арменийг эзлэн авчээ. 1386 онд Доголон Төмөрийн цэрэг анх удаа Арменид орж ирж байжээ. Үүний зэрэгцээ XIII-XIV зууны үед Арменид Арменийн язгууртнуудыг шинэ цэргийн нүүдэлчин монгол, түрэг, күрд язгууртнууд аажмаар нүүлгэн шилжүүлэх үйл явц өрнөв.
16-19-р зууны хооронд Зүүн Армени, Баруун Армениас бүрдсэн Арменийн уламжлалт эх нутгийг Османы болон Персийн эзэнт гүрэн ээлжлэн захирч байжээ.
Армени бол европ гаралтай үндэстэн гэж үздэг. XIX зууны эхэнд Хаант Оросын мэдэлд орсон юм. 1918-1920 оны хооронд богино хугацаанд "Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс" нэрээр тусгаар тогтнож байгаад ЗХУ-д нэгтгэгдэж "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс" болсон.
1991 онд ЗХУ албан ёсоор задран унахад өнөөгийн тусгаар тогтнолоо олжээ.
Хүн амын 95% нь христианчууд.
Парламентын засаглалтай нэгдсэн улс. 1992 оны 3-р сарын 2-нд НҮБ-д элссэн.
Remove ads
Орон нутаг
Нэгдмэл төрийн байгууламжтай Армени улсын нутаг дэвсгэр 10 аймаг (մարզ, «марз»), аймгаас гадуур 1 хот (Ереван) болж хуваагдана. Нэг аймагт дунджаар 2.8 мянган км² газар, 21 түмэн хүн ноогдож байна.[15] Задлан харвал аймгууд дотроо 915 баг (суурин, «хамаянк») болно.
Remove ads
Хот суурин
Хүн ам
Армений хүн ам 2023 оны байдлаар 2 976 800 байсан.
Remove ads
Мөнгөн тэмдэгт
Арменийн анхны зоосыг МЭӨ 3-р зуунд Эрвандиуд үйлдвэрлэж байжээ. Мөн Артаксиадууд (МЭӨ 2-1-р зуун) зоос гаргаж байсан ажээ. Армени бичгээр бичсэн анхны зоосыг 11-р зуунаас Ташир-Дзорагетаас мэддэг. 11-р зууны төгсгөлд Киликийн Армен улс бий болж мөнгөн зоосны нэг нэр нь "драм" байв.
Өнөөгийн Арменийн мөнгөний нэгж нь 100 луматай тэнцэх Драм (армени. դրամ) юм. 1992 онд мөнгөн тэмдэгтээ «драм», «стак», «ибар», «даекан» гэсэн нэр өгхөөр яригдаж жил гаруй болж байгаад "Драм" нэр дээр тогтож 1993 оны 11-р сарын 22-ноос эхлэн гүйлгээнд гарсан байна. Драмыг гүйлгээнд оруулахаас өмнө ЗХУ-ын рублийг ашигладаг байсан бөгөөд дараа нь 1 драмыг 200 рубльтэй тэнцэх ханшаар сольсон. Мөнгөний гүйлгээнд 10, 20, 50, 100, 200, 500 драмын мөнгөн тэмдэгт, мөн 1000, 5000, 10000, 20000, 50000, 1000 долларын дэвсгэртүүд байдаг. Орчин үеийн бүх мөнгөн дэвсгэртийг Английн «Thomas de la Rue» компанид хэвлүүлж байжээ. 1993-1995 оны мөнгөн дэвсгэртийн загварыг Германы "Giesecke & Devrient" компанид хэвлүүлсэн байна.
Remove ads
Гадаад харилцаа
Монгол-Арменийн харилцаа
Армени улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад 1970-1989 онуудад монголоос оюутнууд суралцаж байсан.
Арменид 1988 оны 12 дугаар сард хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүдэн бий болсон хохирлыг нь нөхөхөд зориулан Монгол Улс тусламж болгон барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Москва дахь Элчин сайд Нямын Мишигдорж Ереванд очиход Ерөнхийлөгч Левон-тер Петросян хүлээн авч, Монголын Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлж, халуун дотно үг хэлж байжээ. Манай барилгачид байгалийн гамшигт нэрвэгдэн эвдэрч сүйдсэн Степанакерт хотод мөн ерөнхий боловсролын сургууль барьж байжээ. Н.Мишигдорж: "ЗХУ-тай хамт хангамжийн нэгдсэн тогтолцоо нурж материалын гачигдалд орж хэцүүдэж байгаа болов уу хэмээн бодож байсан боловч барилгачид маань сэтгэл өөдрөг, Арменид чинь айл болгон нь хангамжийн бааз-цэг л гэсэн үг, дутагдаж, гачигдаж байгаа юмаа бид айлуудаас нь худалдаж авдаг гэцгээж байв. Газар хөдлөлтийн дараа ЗХУ-ын өнцөг булан бүрээс, бусад олон орноос хүмүүс, барилгачид туслахаар ирцгээсэн боловч нөхцөл хүнд байна гээд тэд бүгд буцсан ч зөвхөн монгол барилгачид л үлдэж ажлаа үргэлжлүүлж байна. Эд чинь өөрсдийнхөө техник, мэргэжилтэн, материал, орон сууцтайгаа ирсэн, тэсвэртэй, ажилсаг хүмүүс харахгүй юу гээд эгнүүлж барьсан монгол гэрүүдийг зааж хотын иргэд бахархах, баяр талархлаа илэрхийлэхийг хослуулан ярьцгаах нь сэтгэлд өегхөн байв" гэж дурссан байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны 2-р сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
1236 онд монголчууд Арменийг эзлэж байсан түүхтэй. 1386 онд Доголон Төмөрийн цэргүүд анх Арменид орж байсан.
Remove ads
Лавлах бичиг
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads