Ашихай дархан хунтайж

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ашихай дархан хунтайж нь Даян хааны хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хөвгүүн юм. Гэрсэнз нас нөгчсөний дараа түүний их хатан Хатунхай эцэнхин зоригт хатан нь долоон хөвгүүндээ ар Халхын 13 отгийг хуваан өгснөөс Ашихайд Жалайр, Үнэгэд отгийг өгсөн. Хожим түүний үр удам нь Халхын баруун гар болоод Засагт хан аймгийг байгуулжээ.

Гэр бүл

  • Эцэг:Гэрсэнз
  • Эх:Хатунхай хатан
  • Хатан:Улчачи мянганы охин Алтахан сэцэн хатан[1]

Хөвгүүд

  1. Баяндарь хунтайж
  2. Түмэндарь дайчин хутухур
  3. Үдэнгүр илдэн

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads