БНХАУ-ын засаг захиргааны хуваарь

From Wikipedia, the free encyclopedia

БНХАУ-ын засаг захиргааны хуваарь
Remove ads

БНХАУ-ын газар нутаг том, хүн ам олон учраас ч тэр үү нутгийн хуваарь нь ойлгоход амаргүй олон шат, төрөлтэй зохиогджээ.

Монгол хэлнээ өнөө цагийн хуваарийг нь муж, аймаг, хошуу, сум, гацааны түвшин гэх юм уу эсвэл дэс тоогоор нэгдүгээр, хоёрдугаар,..., тавдугаар түвшин гэж дараалуулан ойлгох нь дээр биз ээ. Хятад хэлний 级 (, зарим хэлээр level, уровень гэж орчуулагдаж байгаа) ханзын утгыг энд «түвшин» гэж үзлээ. Гэхдээ нөхцлөөсөө хамаарч «шат», «зэрэг», «зиндаа», «эн», «тэнцүү» г.м ойролцоо утгат үгээр орлуулагдаж ч болох юм.

Өдгөө нэгдүгээр (мужийн) түвшинд 22 муж (省 shěng, Тайванийг оруулбал 23), 5 өөртөө засах орон (自治区 zìzhìqū), 4 улсын хот (эсвэл шууд захирагдах хот - 直辖市 zhíxiáshì), 2 онцгой захиргааны орон (特别行政区 tèbié xíngzhèngqū, - «нутаг») гэж зүйлчлэгдэх нэр бүхий 33 засаг захиргааны нэгж (Тайваньтай 34) байна.

Тайвань бол БНХАУ-аас тусгаарласан, БНХАУ-ын чангаалтаас болж заримдаг эрхтэй байдаг орон юм. Үүнээс гадна арваад жилийн өмнө л Хятадын мэдэлд шилжсэн Хонконг, Макао хоёр ОЗО энэ түвшинд бусдаас илүү өөртөө засаглах эрх эдэлж байна.

Хоёрдугаар (аймгийн) түвшинд 2009 оноор таслан үзвэл 19 тойрог (地区 dìqū), 283 тойргийн энтэй хот (地级市 dìjíshì), 30 өөртөө засах тойрог (自治州 zìzhìzhōu), 3 аймаг (盟 méng), бүгд 333 нэгж байна.

Дээрх тооцооны дүнг цааш бичвэл гуравдугаар (хошууны) түвшинд 2,858 нэгж, дөрөвдүгээр (сумын түвшинд) 40,859 нэгж байна гэж тоологдсон бол тавдугаар (гацааны) түвшинд баттай тоог гаргахад төвөгтэй ч 7 бум гаран нэгж байдаг бололтой.

More information БНХАУ-ын засаг захиргааны шатласан нэгжийн хуваарь — нутгийн тоо саарал өнгөөр нэгжийн хятад нэр, латин галиг, I зэрэг ...

Thumb

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads