Батмөнх Даян хаан
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Батмөнх (1464-1517) буюу Даян хаан нь 1470/1480-1517 оны хооронд Монгол улсыг удирдаж байсан Монголын хаан юм. Тэрбээр Боржигин овгийн Баянмөнх жононгийн урианхайн Шихэр тайху нарын хөвүүн болж мэндэлжээ.[1]
Remove ads
Он цагийн асуудал
Даян хааны төрснөөс таалал төгсөх хүртэлх болон хаанчилсан жилийн зөрүү, хэд насалсан талаар 16-18-р зуунд бичигдсэн Монгол, Хятадын түүхийн баримт бичигт нилээн зөрүүтэй байдгаас болж, төөрч будилах нь их байдаг. Монголын сурвалж бичигт 2 үндсэн ялгаатай чиг баримжаа байдаг.
- Лу.Алтан товч, Хураангуй Алтан товч, "Эрдэнэ тунамал нэрт шастир" тэргүүтэй 1620-1660 аад онд бичигдсэн бүтээлд: "...Даян хааныг долоон насанд нь Мандухай сайн хатан биеэ залгуулж, мөн он гахай жилд (1467 эсвэл 1479) хан ор суулгавай..."[2][3], "...Даян хаан гучин долоон жил хаан ор сууж, дөчин дөрвөн насандаа (1504 эсвэл 1516) тэнгэр болов..."[4][5]
- Их Шар тууж, Эрдэнийн товч тэргүүтэй 1660-аад онд бичигдсэн бүтээлд: "...Баянмөнх болху жононгийн хөвгүүн Батмөнх модон бэчин жилтэй (1464)...Батмөнхийг долоон насанд нь Мандухай хатан гучин гурван насандаа гэргий болон шүтэлцэж барс жилээ (1470) "Даян бүхнийг эзлэх болтугай!" хэмээж Батмөнх Даян хаан хэмээн нэрийдэж, Эзэний цагаан гэрийн өмнө хан суувай..."[6], "...Даян хаан зургаан түмнийг эмхилэн цуглуулж, энхжин жаргуулж, далан дөрвөн жил хан орон барьж наян насандаа туулай жилээ (1543) нөгчвэй..."[7]
Remove ads
Бага нас
Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. Ойрадын Исмэл тайш зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэн тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. 1480 (1470) онд түүнийг 7 настай байхад Мандуул хааны бага хатан Мандухай түүнтэй гэрлэж, Батмөнхийг Монголын их хааны ширээнд суулгав.
Remove ads
Хаанчлал
Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Баруун, Зүүн Монголчууд дахин нэгдсэн. 1483 онд Даян хаан Тогочи Шигүшид цэрэг өгч Исмайл тайшруу илгээн түүнийг устган эх Шихэр тайхуг олж авсан. 1490-ээд оны үед Ойрад болон Баруун түмнийг довтлон эзэлснээр Монгол орон нэгдэж эхэлсэн. Удтал Баруун түмэн толгойлох эзэнгүй байсан учир, Даян хаан 2-р хүү Улсболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.
Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.
Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.
Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж «Зургаан түмэн» болгожээ
- Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
- Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү.
- Хасарын угсааныхны мэдлийн Хорчин аймаг
- Дөрвөн түмэн Ойрад гэж хуваагдаж байсан.
Батмөнх 1517 онд нас барж, хөвгүүн Барсболд нь хэсэг хугацаанд төрийн эрхийг барьсны дараа Батмөнхийн ахмад хөвгүүн Төрболдын хүү Боди, их хаан болжээ. Үүнээс хойш Бодийн угсааныхан Монголын их хаан суурийг үе улиран залгамжлах болсон билээ.[9]
Гэр бүл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads