Валуа
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Валуа (Англи: House of Valois, Франц: Maison de Valois) нь Капетин угсааны язгууртан овог юм. Тэд Капет овгийг буюу Капетин угсааг 1328 онд залгамжлан Францын хаан ширээнд сууж, вант улсын төрийг 1589 он хүртэл 261 жил барьсан дундад зууны хамгийн том вангийн гэр бүлүүдийн нэг юм. Валуа овгоос салаалан Орлеан, Анжу, Бургунди, Алансоны овгууд төрсөн байдаг.

Валуа овог нь Капетин угсаат Валуагийн Гүн Шарлийн үр хойч бөгөөд Шарлийн хоёр дахь хүү (ууган хүү нас барсан) Филипп нь Капетин овгийг залгамжилж хаан ширээнд сууснаар Валуа овог Францын төрийг удирдах болсон. Төрийг хоёр зуун хагас барьсан хойно Валуагийн эр удам тасарснаар Капетин угсааны Бурбон овог хаан ширээг залган авсан болно.
Францын Ван Сайхан Филипп (Philip IV the fair) нас барахдаа гурван хүү (Луи, Филипп, Шарль), нэг охин (Изабелла) үлдээсэн тул Капетин овогтнуудын Франц дахь хаан ширээ бат бөх харагдаж байлаа. Гэвч гурван хүү бүгд залуугаараа нас эцэслэж, богино Ван сууснаас ганц ч угсаа залгамжлагч төрүүлж амжаагүй аж. Харин охин Изабеллагийн хувьд тэрээр эмэгтэй хүн учир Францын төрийг барих эрхгүй байв. Иймд IV Шарль тэнгэрт халихад Франц даяар угсаа залгамжлалын асуудал дэгдэж боломжит ноёд тодорч эхэллээ.
- Филипп, Валуагийн Гүн Шарлийн хүү. Өвөө нь Капетин угсааны III Филипп хаан (1270 - 1285) байв.
- Наваррын Ионна, Францын Ван X Луи хааны охин. Наваррын хатан хаан.
- Английн Ван III Эдвард, Францын гүнж (Сайхан IV Филиппийн охин) Изабеллагийн хүү.
Хэдийгээр Изабеллад хүү байсан ч түүнийг Францын язгууртнууд дэмжихгүй байв. Учир нь Изабелла нь Английн Ван II Эдвардын хатан байсан ба хүү III Эдвард нь хэдийн Английн залуу Ван болсон байжээ. Түүнээс гадна Эдвард нь нас бие балчир учир Изабелла түүний өмнөөс Англид төрийг барьж байсан ба Францыг ч мөн түүний өмнөөс ч удирдах бодолтой байв. Францын язгууртнууд түүнийг эмэгтэй хүн учир хаан ширээнд суухыг хориглов. Иймд III Эдвард Францын Ван болох боломжгүй болсон. Харин Наваррын Ионнагийн хувьд тэрээр зөвхөн Наваррыг удирдахаар болж Хоёрдугаар Ионна болов. Иймд Францын Вант улсыг удирдах асар их эрх мэдэл, хариуцлага Валуа овгийн нуруун дээр ирсэн байна.
Remove ads
Зуун жилийн дайныг өөрөөр Валуа ба Плантагенетийн овгуудын хооронд өрнөсөн удаан хугацааны дайн гэж үзэж болно. Ерөнхийдөө бол Францын дагуул Английн Вангууд, өөрсдийн эзэн Францын Ванг эсэргүүцэн тулалдаж байна гэсэн үг.
Дайны үүдэл

Францын ард иргэдийн хувьд VI Филипп вангын хаанчлалын эхний үе нь тун ирээдүйтэй харагдаж байлаа. Залуу хаан өөрийн дагуул овог Фландерсийн гүнгийн нэрийн өмнөөс флемингчүүдтэй тулалдаж, овгийг нь сэргээж өгөв. Валуа овгийн хаанчлал дор Францын Вант улсад дэг журам тогтоод байв. Гэтэл Францын өөр нэгэн дагуул болох Англичууд, Францын холбоотон Шотландын Вант улсын эсрэг түрэмгийлжээ. Энэ мэдээг сонссон Францын Ван Филипп Английн Ван III Эдуардад шийтгэл оноож Англи дахь газар нутгийн ихэнхийг хураан авч Францын хааны мэдэлд шилжүүлэв. Уг шийтгэл нь III Эдвардад ихэд таалагдаагүй бөгөөд түүнийг Францын хааны угсаанаас урвах шийдвэрт хүргэжээ. Тэрээр хураалгасан нутгаа эргүүлэн авах, цаашлаад Английг чөлөөлөх, улмаар Францыг эзлэх зорилгыг өмнөө тавьж Английг тусгаар Вант улс хэмээн зарлав. Дагуул улс Англичууд эзэн Францчуудын эсрэг дайн зарласнаар Зуун жилийн дайн эхлэсэн түүхтэй. Англичуудын дайралт 1346 онд Английн Ван III Эдвард Ла-Маншийн хоолойг гатлан Франц руу довтолжээ. III Эдвард эзэлсэн газар нутгаа эзэмшихээсээ илүү дээрэмдэж, шатааж, хүчирхийлж байв. Тэднийг зогсоохоор VI Филипп Вангаар тэргүүлсэн Францын их хүч Кресигийн тулалдаанд орсон ч тэд гутамшигтай ялагдал хүлээв.
Дайн дууссан нь
Дайтагч талууд урт хугацааны түр эвлэрлийн гэрээ байгуулж, хоёр талд хүчээ сэлбэн, амрав. 1450 он гэхэд францчууд Нормандыг, дараа жил нь Гайенныг дахин эзлэн авчээ. 1453 оны Кастилионы шийдвэрлэх тулалдаанд Англичууд ялагдал хүлээснээр бүх зүйл дуусав. Энэхүү ялалтаар Францчууд Calais болон бусад бүх эх газрын Франц дах газруудаас Англичуудыг хөөгдөж Валуагийн залгамж халаа баталгаажив.
Бурбон овог нь анх хааны цусгүй, Францын хаадын дагуул феодал ноёд байв. Харин 1272 онд IX Луи вангын бага хүү Бурбоны усгаа залгах охинтой гэрлэснээр Бурбончуудын үр удам нь хааны гэр бүлийн нэг хэсэг болжээ. Гурван зууны турш Бурбончууд Капетийн нэгэн салаа гэр бүл болж, Капетиан дараах Валуагийн хаадын дор үнэнчээр зүтгэж байв. 1589 онд Францын III Хенри тэнгэрт хальснаар Валуагийн овгийн эрэгтэй удамд тасрав. Салисын хуулийн дагуу Бурбоны овгийн тэргүүн Хенри нь, Капетин угсаанаас амьд яваа ахмад гишүүний хувьд IV Генригийн дүрээр Францын хан болов.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads