Вильгельм Рентген

Физикч From Wikipedia, the free encyclopedia

Вильгельм Рентген
Remove ads

Вильгельм Конрад Рентген (зөв дуудлага нь Вилхелм Конрад Рөнтгэн) (Герман: Wilhelm Conrad Röntgen, 1845 оны 3-р сарын 27 төрсөн — 1923 оны 2-р сарын 10-нд Мюнхенд нас барсан) - Германы агуу физикч бөгөөд 1895 онд цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяаг ялгаруулан түүнийгээ «Икс туяа» хэмээн нэрлэж, шинжлэх ухаан, техник технологийн дэвшилд шинэ хуудсыг нээсэн эрхэм юм. Уг шинжлэх ухааны бүтээл нь анагаах ухаанд «Рентген туяа» нэртэй болж, 20-р зууны сод бүтээл болж, улмаар 1901 онд анх удаагаа олгогдсон «физикийн салбар дахь Нобелийн шагналыг» хүртсэн билээ.[1]:1

Quick facts Вильгельм Рентген, Төрсөн огноо ...
Remove ads

Намтар

Вильхельм Конрад Рентген 1845 онд Дюссельдорф хотын ойролцоох Леннеп (өнөөгийн Ремшайд)-д айлын ганц хүү болж төрсөн байна. Эцэг нь хувцас үйлдвэрлэг, худалдаачин Фридрих Рёнтген, эх нь Шарлотта Констанца (төрөхдөө Фровейн), Амстердам хотоос гаралтай нэгэн байжээ. 1848 оны 3-р сард тэдний гэр бүл Апелдорн (Нидерланд) руу нүүжээ.

Вильхельм хүү анхны боловсролоо хувийн Мартинус фон Дорны сургуульд сурч авсан байна. 1861 онд тэр Утрехтын Техникийн сургуульд ороод 1863 онд хөөгдөөд 1865 онд Рентген Утрехтын Их сургуульд орохыг оролдсон байна. Дараа Цюрих дахь Холбооны Политехникийн дээд сургуульд механик-инженерийн ангид ороод 1869 онд докторын зэрэгтэй төгссөн байна.

Thumb
Икс туяаны зураг, 1896 оны 1 сарын 26.[2]
Remove ads

Эшлэл

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads