Гарпимимус
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Гарпимимус нь Орнитомимозавр гэгч шүдгүй, жижгэвтэр махчин үлэг гүрвэлийн бэсрэг багийн амьтан юм. Урьд өмнө шинжлэх ухаанд ийм үлэг гүрвэлүүдийг шүдгүй, харин буйландаа хатуу эвэрлэг өргөсүүдтэй байсан гэж үздэг байв. Гэтэл 1981 онд Монгол, зөвлөлтийн палеонтологичид Монголоос анх шүдтэй Орнитомимозавр — Гарпимимусийг олж судалсны дүнд уг бүлгийн үлэг гүрвэлийн морфологи хөгжлийн онолын асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон юм. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хүрэн дух гэдэг газраас илрүүлсэн 100 орчим сая жилийн өмнө буюу цэрдийн түрүү үед хамаарагдах энэ амьтны ясны үлдэгдэл нь одоогоор дэлхий дахинд мэдэгдэж байгаа цорын ганц ховор олдвор юм.[1]

Remove ads
Ашигласан материал
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads