Гербицид

From Wikipedia, the free encyclopedia

Гербицид
Remove ads

Гербицид: Латинаар Herba-өвс, ceado-алах, хөнөөх гэсэн утгатай бөгөөд (Англи: Herbicide) хог ургамлыг устгах зориулалтаар хэрэглэдэг пестицид юм.Гербицид нь нэг хэсэг ургамалд үйлчлээд нөгөө хэсэгт үйлчилдэггүй нь тэдгээрийн гадаад хэлбэр буюу морфологи шинж болон анатомын бүтцээс шалтгаалдаг. Гербицид ургамалд нэвтэрч орсны дараа саармагжих процесс явагдвал үйлчилгээ нь суларч, харин хортой нэгдэл үүсвэл үйлчилгээ нь сайжирдаг байна.

Thumb
Хог ургамлыг гербицид цацаж үхүүлсэн байдал

Гербицидийн ангилал:

  • Химийн гарлаар нь органик, органик биш, биологийн гаралтай гэж ангилна.
  • Үйлчлэх хүрээг нь харгалзан нийтэд нь ба сонгомол үйлчилгээтэй гэж 2 ангилна.
  • Ургамлыг гэмтээх байдлаар нь авцалдах , тарах гэж ангилна. Авцалдах нь зөвхөн хүрсэн цэг дээрээ гэмтэл учруулдаг бол тарах нь ургамалд нэвтэрч ороод иш, навч, үндсээр нь тарж гэмтээнэ.
  • Физик хэлбэрийн хувьд нунтаг, уусмал, эмульсийн ханд, үрлэн гэж байна.

Гербицидийг талбайд цацахдаа туушид нь шүрших, зурваслан шүрших, голомтлон шүрших гэсэн 3 аргаар газрын ба агаарын техникээр цацдаг.

Зарим гербицид нь сонгомол үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ нь тарималыг хөл газрын ургамлаас хамгаалахад хэрэглэгдэнэ. Төмөр зам, үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг хог ургамлаас цэвэрлэхэд хэрэглэдэг, ургамлыг шууд үхүүлэх сонгомол бус үйлчилгээтэй хор байна. Мөн гербицидийг ойн аж ахуй болон бэлчээрт бага хэмжээтэйгээр хэрэглэнэ.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads