Дамаванд уул
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Дамаванд уул (мөн өөрөөр Дэмавенд, Перс: دماوند [dæmɒːvænd] Кух-э Дамаванд гэсэн үгийн богино хэлбэр, үгчлэн орчуулбал: „Уур агуулсан уул“, гоёмсогоор орчуулбал „Униар татсан хайрхан“) уул нь Альборзын нурууны ноён оргил Ираны хамгийн өндөр уул юм. Дамаванд нь Ираны Мазандаран мужийн нутагт далайн түвшнээс дээш 5610 м өндөр өргөгдөн тогтсон галт уул. Сүүлд 2007 онд идэвхижсэн.
Remove ads
Газар зүй
Дамаванд уул нь бага зэргийн утаа суунаглуулсан галт уул бөгөөд Тегеранаас зүүн хойд чигт ойролцоогоор 66 км-ийн зайд, Каспийн тэнгисийн өмнө талд 5604 м өндөрт[8] өргөгдсөн учраас ойр хавийн уулсаас ганцаараа сүндэрлэн харагддаг. 4660 м-ийн бэлийн өндөртэй[8] энэхүү уул нь дангаараа дүнхийх дэлхийн хамгийн өндөр уулнуудын тоонд ордог.
Халуун рашаантай. Оргил руу мацах амар, хэцүүгээр зэрэглэсэн 16 зам, жим бий.
Remove ads
Зургийн цомог
- Дамаванд галт уул
- Дамавандын тогоо наймдугаар сард
Цахим холбоос
- Peakbagger.com: Demāvend (англи хэлээр)
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads