Дашдоржийн Цэрэнтогтох

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Дашдоржийн Цэрэнтогтох (1951 - 2015 оны 8 сарын 26) нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.

Quick facts Төрсөн он, Төрсөн газар ...
Remove ads

Амжилт

Үндэсний бөх

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв
  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн
  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ
  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн
  • 1979 онд 7 давсан
  • 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов
  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ
  • 1982 онд 6 давав
  • 1983 онд 9 давж түрүүлсэн
  • 1984 онд 9 давж түрүүлсэн
  • 1985 онд 7 давсан
  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн
  • 1989 онд 7 давсан
  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн
  • Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Чөлөөт бөх

Тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртжээ.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads