Делавэр
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Делавэр (Англи: Delaware) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүсэд Атлантын Далайн эрэгт орших АНУ-ын нэгэн муж улс.[5] Тус муж улсын нэр Британийн тайж, Виржиниагийн анхны колонийн захирагч Томас Вэст, 3-р барон Де Ла Варрын нэрээр өдгөөгийн Хэнлопен хошууг анх нэрлэснээс үүдэлтэй.[6]
Делавэр нь Делмарва хойгийн зүүн хэсэгт, Делавэр булан, Чикапийк булангийн хооронд орших бөгөөд нутаг дэвсгэрээр Рөүд-Айлендийн л өмнө сүүлээсээ хоёрт ордог. 2007 оны тооцоогоор Делавэрийн хүн ам улсдаа 45-д орж байсан бол, хүн амын нягтшилаар 6-д орж байв. Хүн амын 60 гаруй хувь нь Нью Касл тойрогт амьдардаг[7]. Делавэр нь гурван тойрогт хуваагдана. Тухайлбал: Нью-Касл, Кент, Сассекс. Өмнөд хоёр тойрог нь хөдөө аж ахуйн тойргууд бол, хойд хэсэг нь тус муж улсыг иргэний эрдэмтэд, инженерийн ажиллах хүчинд эзлэх хувь болон 1000 хүнд ногдох компани, хувь хүнд олгогдсон патентын тоогоор хоёрт ороход нэмэр болсон.[8] Муж улсын эдийн засаг, үйлдвэрийн хөгжлийн түүх нь дэлхийн хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг болох Дюпоны гэр бүлийн нөлөөлөлтэй ойр холбоотой.[9]
Анх XVI зуунд европчууд эргийг нь нээхээс өмнө, Делавэрт уугуул америкчуудын хэд хэдэн бүлэг оршин сууж байсны дотор хойд зүгт Линапе, өмнө зүгт Нантикоке омгийнхон нутаглаж байв. Анх 1631 онд өдгөөгийн Левес хотын ойролцоо орших Зваанендэ дахь голланд худалдаачид энэ нутгийг колоничилсон.[10] Делавэр нь Америкийн хувьсгалд оролцсон анхны 13 муж улсын нэг бөгөөд 1787 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан анхны муж улс болжээ.
Remove ads
Лавлах материал
Гадны холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads