Дели

From Wikipedia, the free encyclopedia

Делиmap
Remove ads

Дели (хинд. दिल्ली; панж. ਦਿੱਲੀ; урдү. دلی; заримдаа Дилли гэдэг) нь Энэтхэгт хүн амаараа хоёрт орох 17 сая хүн амтай метрополис[16] бөгөөд Делийн Үндэсний Нийслэлийн Нутаг дэвсгэр хэмээх албан ёсны нэртэй холбооны засгийн газраас удирддаг нутаг дэвсгэр юм. Хойд Энэтхэгийн Панжаб бүс нутаг дахь Ямуна мөрний эрэг дээр байрладаг тус хот нь дэлхийн хамгийн эрт хүн суурьшсан хотуудын нэг болно.

Thumb
1639 онд Шахжаханы байгуулсан Ред Форт нь Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэлдэг газар болсон
Quick facts Дели Delhi, Улс ...

Дели нь дундад зууны үед Энэтхэгийн хэд хэдэн эзэнт улсын нийслэл болж байсан бөгөөд баруун хойд Энэтхэг болон Энэтхэг-Гангын тал газрын хоорондох худалдааны эртний зам дагуу байрладаг нэгэн том хот юм. Энэ хотод эртний болон дундад зууны үетэй холбоотой түүхэн хөшөө дурсгал, археологийн олдвор, үлдэгдэл их бий. Моголын эзэн хаан Шахжахан өдгөө "Хуучин Дели" хэмээх хотыг байгуулсан нь 1649-1857 онд Моголын Эзэнт гүрний нийслэл болж байв.


Британийн Зүүн Энэтхэгийн Компани XVIII-XIX зууны үед Энэтхэгийн ихээхэн хэсгийг хяналтдаа оруулж, тус компани болон Британийн Ражийн удирдлага дор Калькуттаг нийслэл болгожээ. Нэгдсэн Вант Улсын V Жорж 1911 онд нийслэлийг Дели рүү буцаан нүүлгэж, Шинэ Дели хэмээх шинэ хот байгуулахаар болсноо зарлах хүртэл Калькутта ийнхүү нийслэлийн үүрэг гүйцэтгэжээ. 1947 онд Энэтхэг Британий ноёрхлоос тусгаар тогтносны дараа Шинэ Дели Энэтхэгийн нийслэл бөгөөд засаг захиргааны төв нь болсон. Ийнхүү Шинэ Делид холбооны засгийн газрын гол гол байрууд, үүний дотор Энэтхэгийн парламент байрлах болсон.

Улс орны өнцөг булан бүрээс хүмүүс цагаачлан ирсээр Дели олон соёлыг агуулсан космополитан хот болон өргөжжээ. Хотын түргэн хөгжил, урбанизаци, хүн амын харьцангуй өндөр дундаж орлого зэрэг нь хотыг өөрчилсөн.[17] Өнөөдөр Дели Энэтхэгийн соёл, улс төр, бизнесийн томоохон төв болсон.

Thumb
Делигийн есөн дүүргийг харуулсан газрын зураг
Remove ads

Мөн үзэх

Эгч дүү хотууд

Лавлах материал

Гадаад холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads