Долгорсүрэнгийн Сэржбүдээ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Долгорсүрэнгийн Сэржбүдээ нь Монголын үндэсний бөхийн улсын начинцол хүртэж Монголоос анхны мэргэжлийн бөхийн тамирчин болж 2001 оноос 2005 оны хооронд [New Japan Pro Wrestling Co.ltd] байгууллагад харьяалагдан, Blue Wolf (Хөх чоно) хэмээх дэвжээний нэрээр мэргэжлийн бөхийн ринг дээр 4 жилийн турш зодоглож явсан. Түүнчлэн холимог тулаанаар ч хүч сорьж явсан бөгөөд 2005 оноос бизнесийн салбарт ажиллаж өдгөө Эрчим хүч, Газ, Дэд бүтцийн салбарт S&RoyalGroup Mongolia LLC группийг удирдан ажилладаг.

Quick facts Төрсөн өдөр, Төрсөн газар ...
Remove ads

Гэр бүл

Сэржбүдээ нь Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн 3 дахь хүү бөгөөд ах Сумъяабазар нь улсын аварга цолтой. Мөн дүү Дагвадорж нь мэргэжлийн сүмогийн ёкозүна юм. Эхнэр 3 хүүхэдтэй. Том хүү Сандагбазар, бага хүү Лувсангомбо нар нь Японы Мэйтокүгийн дунд сургуулийн бэйсболын ангид сурдаг.

Амжилт

Үндэсний бөх

Сэржбүдээ 1992 оны Үндэсний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлж байсан. Сэржбүдээ 1999 оны улсын наадамд зодоглож, улсын заан Дашзэвэгийн Эрдэнэбатаар 5 даван, улсын начин цол хүртсэн.

Улсын наадмын дэвжээнд

More information Он, Амжилт ...

Мэргэжлийн бөх

Сэржбүдээ мэргэжлийн бөхийн ринг дээрх анхны тулаанаа 2001 оны 8 сарын 10-нд G1 Climax тэмцээний үеэр Макабэ Шинягийн эсрэг хийсэн. 2002 оны 1 сараас фэнүүдийн санал асуулгаар шалгарсан Блю Вольф буюу Хөх чоно хэмээх дэвжээний нэр хэрэглэж эхэлсэн. Мөн оныхоо 6 сард Танахаши Хироши, Сүзүки Кэнсо, Сасаки Кэнсүкэ натай цуг "SWING-LOWS" багийг бүрдүүлэн тэмцээнд оролцож байв.

2004 оны 5 сарын 3-нд Токио Доумд болсон "nexess" тэмцээнд ах Сумъяабазартайгаа хослон, Тэнрюү Гэничиро, Минг нарын хостой тулалдаж байжээ. 2004 оны 5 сарын 22 нд Япон улсын Сайтама аймгийн SAITAMA SUPER ARENA д болсон бүтэн контакттай холимог тулааны ROMANEX тэмцээнд АНУ ын тамирчин Thom Hоward тай тулалдан ялж анхны холимог тулааны ялалтыг Монгол эх орондоо авч ирж байсан.

2005 оны 1 сард Шинэ Нихон клубтэй хийсэн гэрээгээ дуусгаж, мэргэжлийн бөхийн замналаа өндөрлөсөн.

Холимог тулаан

More information Дүн, Амжилт ...
Remove ads

Бизнест

2005 онд АСА Групп ХХК ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирал болсон ба 2010 оноос АСА Групп ХХК-ийг S&RoyalGroup Mongolia LLC болгон, цахилгаан эрчим хүчний салбарт РЕК ХХК, газын хийн салбарт ГАЗКОМ ХХК, дэд бүтэц барилгын салбарт, Гадаад худалдааны салбарт Вай Вай Ти Эм ХХК гэх 3 үндсэн охин компанитайгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд Байгальд Ээлтэй технологи ТББ-ыг үүсгэн байгуулан тус тус ажиллаж байна.

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads