Дуньмохэ хаан
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Дуньмохэ хаан[1] (737/742-790) бол Яклакар овгийн Кутлук Билгэ хааны байгуулсан Уйгур улсын 4 дэхь хаан юм. Уйгурын түүхийг бичиж үлдээсэн Хятад түүхэнд энэ хааныг хэний хүүхэд гэдгийг тодорхой бичиж үлдээсэнгүй. Гэхдээ түүнийг Уйгурын хааны ургийн хүн мөн гэж бичсэн байдаг.
2012 онд Хятад улсын Шиань хотын Тан улсын үеийн булшнаас түүний дүү Гэчуай ханхүүгийн булш[2], гэрэлт хөшөөг олж илрүүлснээр Дуньмохэ хааны угсаа гарлыг тодорхойлох боломж бүрдсэн. Уг гэрэлт хөшөөнд түүнийг Баянчор хааны хүү Чабыш тэгиний ууган хүү байсан гэдгийг нь олж мэдсэн. Харин түүхэнд түүнийг Тан улсын талыг баримтлагч, Идигинь хаан шиг дайнч хүн бус гэж бичиж үлдээжээ.
Remove ads
Гэр бүл
- Эцэг: Чабыш тэгин, Баянчор хааны хүү
- Ах дүүс: Гэчуай ван (?-795), Апачор
- Хатан: Шяньань гүнж
- Хөвүүд: Дулосы хаан, Нэр нь тодорхойгүй хүү
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Өмнөх Идигинь хаан |
Уйгурын хаан 780-790 |
Дараах Дулосы хаан |
Холбоотой өгүүлэл
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads