Дээд боловсрол
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Монгол улсын дээд боловсролын салбарын оролцооны түвшин маш өндөр 2018 оны байдлаар нийт эмэгтэйчүүдийн 23%, эрэгтэйчүүдийн 17% нь бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байна. (Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, 2018, ОУШХБ, 2018). ЕБС төгсөөд ИДС-д элсэн суралцах хувь нь ихэнх Төв Азийн шилжилтийн эдийн засагтай улс орон, цаашлаад ихэнх өндөр хөгжилтэй улс орныхоос өндөр үзүүлэлттэй байна (Хилийн чанадын хөгжлийн хүрээлэн, ODI, 2014). 2004-2017 оны хооронд ИДС-д суралцагчдын тоо 35%-аар өсчээ. 2017-2018 оны хичээлийн жилд 155,248 оюутан суралцаж, 6,724 үндсэн багш ажиллаж байна (БХ, 2019). ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн (UIS) мэдээлснээр 2017 оны байдлаар ИДС-ийн хамран сургалтын бохир жин (ЮНЕСКО, Боловсролын олон улсын стандарт ангиллын 6 болон 7-р категори - ISCED 6, 7) нь 64.84% байгаа нь Төв ази болон Номхон далайн дэд бүсийн дундаж болох 46.66%-иас ихээхэн дээгүүр үзүүлэлттэй байгааг харуулжбайна.Одоогийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр 94 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байна (18 төрийн, 73 хувийн, 3 гадаадын их сургуулийн салбар). Дээд боловсролын салбар нь нийт 35 их сургууль (төрийн 14, төрийн бус 21), 5,435 үндсэн багш, 136,673 оюутантай; 52 дээд сургууль(төр өмчийн 4, төрийн өмчийн бус 48), 1,215 үндсэн багш, 17,982 оюутантай;6 коллеж (төрийн өмчийн бус 6), 446 оюутантай болон 147 оюутантай3 гадаадын их сургуулийн салбараас бүрдэж байна (БХ, 2019). Хувийн хэвшлийн ИДС нийт элсэлтийн гуравны нэгийг эзэлдэг бөгөөд хүн ам цөөтэй учраас дээд боловсролын зах зээлд өрсөлдөөн маш өндөр байхаас аргагүй юм.
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads