Елизавета

From Wikipedia, the free encyclopedia

Елизавета
Remove ads

Елизавета Петровна (1709 оны 12-р сарын 29-нд Коломенскоед төрж, 1762 оны 1-р сарын 5-нд Санкт Петербургт нас барсан) — 1741–1762 онуудад Оросын эзэнт гүрний төрийг барьсан хатан хаан. Оросын I Пётр хаан, I Екатерина нарын отгон охин. Романовуудын угсаатан.

Quick facts Елизавета, Бүх Орос Улсын Хатан хаан ...

Хатан хаан Елизавета Петровнагийн хаанчлал нь I Пётрын үеийн уламжлал, үзэл санаа сэргэж, Оросын хаант улсыг удирдах Сенатыг сэргээж, Москвагийн Их сургуулийг байгуулж, сүр жавхлант тансаг орднууд барьж байгуулж, Оросын эзэнт гүрний анхны банк бий болж, цаазаар авах ялыг зогсоосон үе юм.

Мөн түүний эрх барих үед Сибирийг эзлэх үйл явцыг үргэлжлүүлсэн байна.

Титэмд суух ёслол 1742 оны 4-р сард Москва хотод урьд өмнө хэзээ ч байгаагүй сүр жавхлантай болсон.

1740-өөд оны сүүлч, 1750-иад оны эхний хагаст Петр Шуваловын санаачилгаар хэд хэдэн томоохон шинэчлэл хийгдсэн. Дотоод гаалийн татварыг цуцлах тухай зарлигт Елизавета Петровна 1753 оны 12-р сарын 31-нд гарын үсэг зурсан. 1754 онд Сенат дотоод гаалийн татвар, жижиг хураамжийг цуцлах тухай тогтоолыг баталжээ. Энэ нь бүс нутаг хоорондын худалдааны харилцааг мэдэгдэхүйц сэргээхэд хүргэсэн.

Оросын Казань мужид исламын шашны сүм нэмж барихыг хориглож байсан. Үүний зэрэгцээ 1741 онд Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт буддын шашны лам нарыг номлохыг зөвшөөрсөн зарлиг гараж байсан. Орост ирэхийг хүссэн бүх бурхны шашны лам нар Оросын эзэнт гүрэнд тангараг өргөх ёстой байсан бөгөөд татвараас чөлөөлөгддөг байв.

Өмнөх
VI Иван
Оросын хаан
17411761
Дараах
III Пётр
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads