Жижэн Тяогө

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Жижэн Тяогэ (монгол орчуулга: Жижэнгийн зүйл хуваасан дүрэм[1], хятад: 至正条格, пиньинь: Zhì zhèng tiáo gé; англи: Statutes of the Zhizheng Period[2]) нь Монголын Юань Улсын Тогоонтөмөр хааны үед хятад хэл, бичгээр зохиогдсон хууль юм. Энэ хуулийг зохиохдоо 1338 онд их хааны зарлигаар монгол түшмэл Ажила хууль зохиох ажлыг хариуцан бусад хятад түшмэдийг хариуцан ажиллаж, өмнөх үеийн хуулиудыг үндэслэн 1346 оны 4 сард бичиж дууссан. Уг хууль нь хааны зарлиг 150 зүйл, ял шийтгэлийн заалт 1700 зүйл, шүүн тасалсан хэргийн жишээ баримт 1059[1] зүйл, нийт 2759 зүйлээс бүрдэж байв.

Энэ хуулийг анх зохиож дуусаад хэдэн ботиор хэвлэснийг тодорхой бичээгүй, харин Мин улсын Юнлэгийн үед зохиогдсон Юнлэ Дадянь гэх нэвтэрхий толь, Манж Чин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны үед Сикү Чюаньшү гэх номын түүвэрт 23 ботид багтаан барлажээ. Хятад судлаачид энэхүү 23 ботид багтаасан хятад хуулбарыг бүрэн бус, хэсэгчлэн сонгож авсан түүвэр бүтээл гэж үздэг.

2002 онд БНСУ-ын Кёнжү хотын Сон овогтын гэрээс Курё улсын үед хамаарах Жижэн Тяогэгийн олон зуун жилийн хугацаанд элэгдэж ноорсон 2 боть тамгатай эх олдсоныг Солонгосын эрдэмтэд сэргээн засварлаж, судлаад 2007 оны 8 сард ном болгон хоёр ботиор хэвлүүлсэн.

Remove ads

Холбоотой өгүүлэл

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads